НийгмийнСПОРТ

ТАНИЛЦ: Өсвөрийн улсын аваргад түрүүлсэн, медаль авсан бөхчүүд

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулав. 1964 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй зохион байгуулсан тус 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 90 бөх гурван насны ангиллаар өрсөлдсөн юм.

16 насанд 30 хүүхэд барилдсанаас:

1.Сонгинохайрхан дүүргийн бөх С.Бат-Эрдэнэ 27 даваагаар

2.Баян-Өлгий аймгийн бөх С.Нуртилек 26 даваагаар

3.Өвөрхангай аймгийн бөх Д.Биндэръяа 24 даваагаар

4.Булган аймгийн бөх Б.Дэлгэрмөрөн 22 даваагаар

5.Баянзүрх дүүргийн бөх Э.Жавхлантөгс 22 даваагаар

Эл насанд “Уран барилдаантай бөх”-ийн шагналыг Багануур дүүргийн Г.Үнэнхүү, “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Баянгол дүүргийн А.Энхбаяр нар хүртэв.

17 насанд 30 хүүхэд зодоглосноос:

Сэлэнгэ аймгийн бөх Г.Төгсжаргал 28 даваагаар

1.Баян-Өлгийн Б.Имангали 27 даваагаар

2.Баянхонгорын О.Тамир 25 даваагаар

3.Завханы Б.Баярболд 24 даваагаар

4.Говь-Алтайн М.Өсөх-Ирээдүй 23

5.Дархан-Уулын А.Машбат 22

“Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Төвийн Н.Батбилгүүн, “Уран барилдаан”-ы шагналыг Хан-Уул дүүргийн Д.Сумъяабазар нар гардав.

18 насанд зодоглосон 30 бөхөөс:

1.Дорноговийн С.Занданхүү 28 даваагаар

2.Баянзүрх дүүргийн Н.Амгаланбаатар 28 даваагаар

3.Сэлэнгийн Н.Амаржаргал 27 даваагаар

4.Төвийн Б.Ган-Эрдэнэ 23 даваагаар

5.Сүхбаатар аймгийн Д.Бямба-Эрдэнэ 22 даваагаар

Энэ насны “Уран гараа, дэвээтэй бөх”-ийн шагналыг Өмнөговийн Б.Шинэбаяр, “Уран барилдааны шагнал”-ыг Булганы О.Пүрэвдэлгэр гар хүртэв.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Багийн дүнгээр О.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүлж, С.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Булган аймгийн баг II, Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг III байрт шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button