Нийгмийн
		
	
	
ЭМЯ: 375 тохиолдол бүртгэгдэж, ГУРВАН хүн эндлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 375 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 227 нь орон нутагт
 - 147 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
 
Одоогоор халдварын улмаас 5114 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 9974 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-2034
 - Хүндэвтэр-2411
 - Хүнд-571
 - Нэн хүнд-98 байна.
 
Мөн хугацаанд халдварын улмаас ГУРВАН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,938 болж байна.

				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.