Нийгмийн

ТЭДНИЙ ХУУЛЬ: Нэг чихэрлэг ундаанаас 500 төгрөг, жилд 55 тэрбумыг олох ИРЭЭДҮЙ

Монгол улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, сахартай ундааг худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулагддаг. Нэг хүнд хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногддог гэж гарчээ. Манай улсад худалдаалагдаж буй ундаануудын дийлэнх нь 100 мл тутамд 12-15 гр сахар агуулж байна.

Чихэрлэг ундааны хэт их хэрэглээ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийг хамарч байгаа томоохон асуудлуудын нэг. Бруней, Филиппин, Тайланд зэрэг 46 улс, АНУ-ын найман муж чихэрлэг ундаанд 100 грамм ундаанд 5 грамм сахар орсон тохиолдолд онцгой албан татвар авдаг.

Тэгвэл хоёр жилийн дараанаас Монголчууд хэт чихэрлэгтэй ундаа импортлогчдоос татвар авдаг болох нь ээ.

С.Одонтуяа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан нарын 11 эмэгтэй гишүүд "Хэт чихэрлэгтэй ундаанд онцгой албан татвар тогтоож, хэрэглээг бууруулах" тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Хуулийн төсөлд: хэт чихэрлэг ундааг хязгаарлах үүднээс импортоор орж ирж байгаа ундаануудын 100 грамм ундаанд 5 граммаас дээш чихэрлэг байвал татвар ногдуулна.

Ингэхдээ, 100 грамм ундаанд 5 граммаас ДЭЭШ чихэрлэг орсон ус, ундаанд 2024 онд 500 төгрөг, 2025 онд 525 төгрөг, 2026 онд 550 төгрөгийн татвар ногдуулахаар хуульд тусгажээ.

Тэгэхээр үүнд бүх төрлийн газтай ус, ундаа орно гэсэн үг.

ТООЦОО БОДЪЁ: Монголчуудын чихэрлэг ундааны жилийн хэрэглээ 210 сая литр гэж байгаа. Нэг ундааг 500грамм хэмжээтэй гэж бодъё л доо. 500 граммийн нэг удаа тутмаас 500 төгрөгийн татвар авдаг болвол жилд 110 сая литр ундаанаас дор хаяж хамгийн багадаа 55 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх тооцоо байна.

100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Тэгвэл өдөрт ийм хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг хүүхэд жилд 22 кг элсэн чихэр иддэг тул энэ хуулийн нэмэлт өөрчлөлт ихээхэн ач холбогдолтой байж мэдэхээр.

Нөгөө талаар дотоодын энэ төрлийн бизнес эрхлэгчдэд татварын дарамт ирэх талтай. Гэхдээ тэд ундааны чихэрлэгийн хэмжээг багасгах тал дээр илүү анхаараад явахад болох асуудал буй за.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
guyuu
guyuu
2022-03-31 12:58

hot huduugui em gishuudiig dagaj yvdag 1 buhan byruu ene ih hurald bii boljee bas ch zugaatai l ym bndaa

Холбоотой мэдээ

Back to top button