УЛС ТӨР

МАН-аас гарах хүсэлтээ өөрөө өгсөн Ш.Үнэнбат Хөгжлийн банкнаас 13.8 тэрбумын зээл авчээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдэгдэл хийж, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон намын есөн гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулж, гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс нь түдгэлзүүлнэ хэмээгээд буй.

Энэ дунд МАН-ын Бага хурлын гишүүн Ш.Үнэнбатыг өөрийн хүсэлтээр намын гишүүнчлэлээс татгалзаж, шалгуулахаар болсон талаар дурджээ.

Тэгвэл Ш.Үнэнбат нь гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ гуравдугаар сарын 3-нд өгсөн байна. Тэр өөрийн хамаарал бүхий "Бармон" ХХК-иараа Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан аж.

Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард "Бармон" ХХК нь 13.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Харин зээлийн төлбөрийн хэтрэлт нь 54 сараар, 17 тэрбумд хүрсэн байна. Улмаар тус компаниас 16.9 тэрбум төгрөг төлүүлэхээр шүүхэд хандаад байгаа юм байна.

"Бармон" ХХК нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын дөрвөн блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 08:31

Арай арай

Зочин
Зочин
2022-03-31 10:58

Гэр хорооллын иргэдэд зэдлээр барьсан барилгаа шахаад цөм хийнэ гэж бодсон юм байх даа �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button