УЛС ТӨР

Г.Дамдинням: Л.Халтар сайд аа, ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, -ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт орхуулна гэдэг нэртэй оруулж ирж байгаа болохоос Дарханы замын санхүүжилтийн шинэ урсгалыг оруулж ирж байгаа. Дарханы замын асуудлаар хоёр жил үзэж тарж байна шүү дээ. Өнгөрсөн жил Европын сэргээн босголын банкны урсгалын санхүүжилт зогссон. Хариуцсан яам нь үүргээ биелүүлээгүйн улмаас ажил нь сар хагас зогссон. Барилгын улирал эхэлсэн ч зам дээр нэг ч хүн байхгүй байна. Та нар "Тогтоолын төсөл" гэж нэрийг нь нуугаад байгаа боловч төслүүдийн санхүүжилт шүү дээ. Ажлаа харицулагтай ханд аа нөхөд өө. Та нарын өмнөөс бид ард түмнээр очиж загнуулж байна. Энэ миний үг биш Дарханчуудын үг шүү.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Дарханы замын ажил хоёрдугаар сарын 1 гэхэд эхлэх боломжгүй. Газар гэсээгүй байсан. Харин гуравдугаар сарын 15-наас эхэлнэ гэж танд мэдэгдсэн. Та ажил хийж байгаа хүмүүс рүү дайраад урмыг нь хугалаад байна. Мөн таны ярьж хэлж байгаа байр сууринаас бол Азийн хөгжлийн банканд буруу зөрүү ойлголт үүсэх вий. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Л.Халтар сайд аа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Би таниас дөрвөн жилийн өмнөх гэрээ, үндсэн чиглэлд тусаад явж байсан юм энэ жил яагаад алга болчихов гэж асууж байна. Инженер техникийн ажилчдын араар битгий нуугдаад бай. Тэд сайн ажиллаж байгаа шүү" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ замын асуудлыг яагаад зөвхөн Дарханыхан ярих ёстой юм бэ? Сэлэнгийнхэн, Хөвсгөлийнхөн, Эрдэнэтийнхэн !!!

Зочин
Зочин

А.ла.лц

Холбоотой мэдээ

Back to top button