УЛС ТӨР

Улс даяар камерын систем бий болгоход БНХАУ-аас тусламж авахыг ҮАБЗ болиулжээ

Нэгдсэн камерын системтэй болж, гэмт хэрэг зөрчлүүдийг хянах тухай асуудал яригдаж эхлээд хэд гурван жилийн нүүрийг үзэж буй. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан, 60 мянган камерыг орон даяар байрлуулна гэж яригддаг.

Энэ ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуцаж байгаа. Тэгвэл үүний хүрээнд, 60 мянган камер бүхий систем бий болгоход БНХАУ-аас тусламж авахаар төлөвлөөд байсан байна. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр үүнийг болиулжээ.

Х.Нямбаатар сайд энэ тухай "ТЭЗҮ, зураг, төсвөө боловсруулж дууссан байгаа. Туршлагатай гадаадын байгууллагуудаас туслалцаа авна. Орон даяар 60 мянган камер бүхий нэгдсэн системтэй болно. Үүнд БНХАУ-аас туслалцаа авахаар төлөвлөсөн ч ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу өөрчилсөн" гэж ярьсан байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бас л урд хөршийн дургүйг хүргэх юм хийсэн байна. Чанартай сайн бол хятад болон бусад ямар улсынх байх нь нэг их чухал биш шүүдээ.

зочин
зочин

ҮАБЗ харин ёстой Зөв юм хийжээ. .

Монгол
Монгол

Улс орноо тэр чигээр нь гадны улсаар хянануулах нь харь улсын талд ажилласан гэх үндэслэл бий болов уу?

Zochin
Zochin

Yaarah hereggui dee,hogjiltei olon uls oron yaardagui uym bnlee,hunii erhtei holbootoigoor,1-2 jiliin omno Solongoschuud kamerin esreg jagsaj bsan sanagdana..

Холбоотой мэдээ

Back to top button