И.Мөнхжаргал: Үндсэн дүрэмд сонгуультай холбоотой өөрчлөлт ороогүй тул сунгаа явагдана

Өчигдөр /2022.03.31/ С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан. Улмаар С.Эрдэнийн гэгдэх АН-ыг хүчин төгөлдөр гэж УДШ үзсэн үү, тийм бол Х.Баттулга, Ж.Батсуурь нарын өрсөлдөж буй сонгууль хэрхэх вэ гэдэг асуудал үүссэн.
Тэгвэл АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “УДШ АН-ын Үндсэн дүрмийн ямар өөрчлөлтийг бүртгэсэн талаар тодрууллаа. Дотоод сонгуулийн хороотой болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл сонгуулийг өөрөөр зохион байгуулах зүйл заалт нэмэгдээгүй байна.
Харин шинэ нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний бодлогын хорооны даргатай байх, дарга нь намын даргаа огцруулах зэрэг зохицуулалт орж ирж байгаа юм байна. Тиймээс сонгууль болдгоороо болно.
Сонгууль болсны дараа нам дотроо хуралдаж, байр сууриа нэгтгэснийхээ дараа УДШ-д хандана шүү дээ. АН-ын даргын сонгуулийн үр дүнг Их хурлаар ёсчлон батална.
Намын даргын сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Үндсэн дүрэмд өөрчлөлт орсон нь үнэн. Гэхдээ энэ С.Эрдэнийн дүрэм биш, намын дүрэм. Энэ өөрчлөлтийг бид үйл ажиллагаандаа тусгаад л явна.
Улсын дээд шүүх дээр очоод АН-ын дарга хэн бэ гэдгийг тодруулаад үзээрэй. Өнөөдөр дарга байхгүйг тодорхойлсон байгаа. Би С.Эрдэнийн хийсэн мэдээлэл, байр суурийг мэдэхгүй байна” гэлээ.
Сонгуулийн сурталчилгаат хугацаа өнөөдрийн 00.00 цагаар дуусгавар болох юм байна. Харин санал хураалт дөрөвдүгээр сарын 3-ны 09.00-22.00 цагийн хооронд, орон даяар явагдаж аж.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуулийн чинь үр дүн хүчингүй л болох байх даа , хуулиа л дагана шүү дээ . Дотроо л учираа олох хэрэгтэй байсан юм одоо ч өнгөрөв бололтой
Эд хэтээсээ луйвраар ажлаа явуулаад сурчихсан улсууд юм тамгагүй байж албажаагүй шийдвэрээр сунгаа сонгууль явуулна гэх юм
С.ЭРДЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ЭР ХҮН БАЙНА АРДЧИЛАЛЫГ АВАРЧ ЧАДЛАА АН ГИШҮҮД С.ЭРДЭНН ГЭДЭГ ХҮНД БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ .ОДОО АН ГИШҮҮД НЭГДЭЖ НЭГ ТУГАН ДОР
З. Энхболдын гутал тослогч, тультраа Мөнхжаргал зайл. Чамайг одоо нохой ч тоохгүй. Одоо бүх тоглолт Эрдэнээ ахын дүрмээр явна. Ойлгоод далд ор...