УЛС ТӨР
Б.Мөнхбаатар: "Шинэ Зуунмод" шинэ хотын ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.06/ үргэлжилж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор гараад буй шийдвэрийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газраас Хөшигийн хөндий дэх "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Шинэ онгоцны буудлыг даган шинэ аэроситиг байгуулах талаар үе үеийн Засгийн газар ярилцаж байсан. Энэ Засгийн газрын үед "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг цогцоор нь баталж байна.
Эхний үед барилгажих инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийгээд дуусаж байгаа. Дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан, ус, үерийн далан зэргийн ажлын зургийг хийгээд эхэлсэн. Ажлын зургууд гарсны дараа тавдугаар сараас дэд бүтцийн ажлууд руугаа орно" гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.