УЛС ТӨР

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарын авлигын хэргийг шүүхэд шилжүүлнэ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарт холбогдох авлигын хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлэхээр болсон мэдээлэл байна

Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь өөрийн компанидаа тээврийн хэрэгслийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хамаарал бүхий хүнээрээ дамжуулан 100 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогддог. Түүнийг Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн ч танилцахгүйгээр, УИХ-ын бүрэн эрхээр халхавчлан хугацаа авч буй.

Тэгвэл түүний нэр холбогдсон хэрэгт прокуророос яллах тогтоол үйлдэн, шүүх рүү шилжүүлэхээр болжээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Бейсен нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт холбогддог. Түүнийг 49 хүний хамт АТГ-аас мөн яллагдагчаар татан шалгаж байв.

Б.Бейсен гишүүний хэрэгт нэр холбогдсон 49 хүний хэргийг тусгаарлаж, өөр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн сарын дундуур Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хуулийн байгууллага энэ хэргийн хүрээнд Б.Бейсен гишүүнийг түүнд хахууль өгсөн гэх нэг хүний хамт тусгаарлан шалгаж байсан юм. Тэгвэл Б.Бейсен нарт тусад нь яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл байгаа юм.

ТЭДНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ

2020 оны сонгуульд А.Адъяасүрэн Баянхонгор аймагт, Б.Бейсен Баян-Өлгий аймагт нэр дэвшин ялалт байгуулж, өдгөө УИХ-ын гишүүн болсон. Иймд нэр холбогддог авлигын хэргүүд нь шүүхэд шилжсэнээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх нь анхаарал татаж байна.

Хуулиараа, Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж байж процесс өрнөдөг. Улмаар эл асуудлыг УИХ хуралдаж, хэлэлцдэг. Одоогоор УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Ямартай ч прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжсэн хэргийн хүрээнд тэднийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах үндэслэл бүрдэх юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

жонхууг дагасан хүн сөнөдөг адьяа гишүүнээ

Зочин
Зочин

Энэ Адъяасүрэн бүр шид нь бүрэлдсэн хүн юм аа, гэмгүй цариалчихаад

Зочин
Зочин

Авлигаар ял авах уу

Зочин
Зочин

Энэ их хурал чинь хулгайч луйварчдын оромж болсон байна тарах цаг нь болжээ. Улс орныг ийм новшнууд самруулж дууслаа

Зочин
Зочин

МАН-ын авлигач, хулгайч, оффшорч гишүүдийг яагаад хамгаалаад байна вэ. Хамгийн их гэмт хэрэгтнүүд 63-д бий шүү дээ.

Зочин
Зочин

ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ МОНГОЛ УЛМЫН НЭРИЙН ӨМНӨӨС ЦААЗААР ХОРООСУГАЙ ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ХУЦААЧ СОЛИОРООЧ.АВИЛГЫН БОЛОН БУСАД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТОХИОЛДЛЫГ НЭРЛЭЭЧ НАЙЗУУДАА. ХӨӨРХИЙ ГАНТУЛГА Л ХЭЛМЭГДСЭН Ч ЮМ УУ? ХИЙЦЭН Ч ЮМ УУ? ХЭН МЭДЛЭЭ ХИЙМЭН ХИЙЛГҮҮЛСЭН ХОЁР ЭТГЭЭД Л МЭДЭХ БАЙХ.ХАТАГТАЙ АДЬЯАСҮРЭН БОЛ УЛС ТӨРЧ БИШ ХЭН Ч МЭДЭХГҮЙ ТАНИХГҮЙ НЭГ АВГАЙ БАЯНХОНГОРООС ГЭНЭТ Л ТОДОРСОН МЭДЭЭЖ ОВОО ХЭДЭН ТӨГРӨГ ӨГСӨН НЬ ТОДОРХОЙ.ИЙМЭРХҮҮ ЗАМААР УЛС ТӨРД ХӨЛ ТАВЬСАН ХЭНБУГАЙ Ч МАНДАТ ХУДАЛДАЖ АВСАН МӨНГӨ СУРТАЛЧИЛГААНД ЦАЦСАН МӨНГӨӨ ОЛЖ АВАХЫН ТУЛД ЮУН НААДАМ ЦАГААН САР ЗАРЛАГДСАН МӨНГӨӨ ОЛЖ АВАХЫН ТУЛД ЭНЭ БАЙТУГАЙГ ХИЙНЭ ҮҮНИЙГ БҮГД МЭДНЭ.ЭНЭ МУУ ХАСАГ ЧИ БАГА ДАВРААРАЙ ЗҮГЭЭР ТЭР БАЯНӨЛГИЙДӨӨ ОЧООД КАЗАА ЦУСЛААД МӨРӨӨРӨӨ ЯВ ЧИ. БООЖГОЙНЫХОО ЗУРГИЙГ ИЛГЭЭДЭГ ХЭН БИЛЭЭ НӨГӨӨ СОНИН ГАР ТЭР ХААНА БАЙНА. ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ ИРГЭД БАЯРЛАНА.АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ИНГЭЖ ЦАЦАЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ.ХОРЬ ЦАГД

Холбоотой мэдээ

Back to top button