Нийгмийн

Яллагдагч Ц.Анандбазарыг зургаан сар “ХАМГААЛАВ”

Хүчин, ажлын байрны бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ц. Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Түүнээс хойш зургаан сар өнгөрчээ. Гэтэл энэ хүн өдий хүртэл төрийн ордондоо тухалсаар. Цаг хугацаа урссаар.

Уг нь прокурорын байууллагаас яллагдагчаар татсан л бол Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн. Бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэх хуультай юм.

Гэтэл Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хуулийг илт гууль болгож, бүхэл бүтэн зургаан сар энэ хэргийг нам гацаалаа. Эх сурвалжуудын мэдээллээр Ц.Анандбазарыг эгүүлэн татах ямар ч сонирхол тэр хүнд байхгүй гэх.

Ингэж хэлж буйн учир нь Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ц.Анандбазарын асуудлаар нийтлэл бичсэн сэтгүүлчдийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр шалгуулах гомдол гаргасан нь Ц.Анандбазарын талын хүн юм биш биз гэх хардлага төрүүлсэн билээ. Олон нийт энэ асуудал хэрхэхийг анхааралтай ажиглаж байна.

Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ерөнхий прокурор биш МАН хамгаалаад байгаан биш үү. МАН л бүхний дарга шүү дээ Ард түмээн

Зочин
Зочин

Энэ нэг новшийн юм байна аа

Зочин
Зочин

МАН гэмт хэрэгтнүүдээ байх газар нь явуулаачээ. Бусдыг болохоор хатуу шийтгүүлнэ, өөрсдийн дээрэмчин луйварчидаа хэдий болтол хамгаалах юм бэ. Хамгийн том хулгайч, луйварчид МАН-ын хашаанд нуугдаж илжирч байгаа бус уу.

Huulich
Huulich

Yllagdagchaar tatsan bol zaawal bvren erhiig n tvdgelzvvleh zaalt baihgvi, shvvheer gem buruutai gj vzwel bvren erh n duusgawar bolno

Иргэн
Иргэн

Энэ нэг заваан өвгөнийг тэр засаж, хүмүүжүүлдэг газар нь явуулахгүй яагаад байгаа юм бэ?

Зочин
Зочин

ЗА ЗЗ ХУДЛАА ЯРЬЦГААГААД Л ЮУН ХҮЧИН ТЭГЖ ЯРИВАЛ АНАНДБАЗАРЫН БООЖГОЙГ ОГТ АЖИЛЛАДГҮЙ СУЛБАЙЧИХААД ЯАГААД Ч ӨНДИЙХӨӨСӨӨ ӨНГӨРСӨН ЭРХТЭН ГЭЖИЙЛЭЭШТ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ДАРЖ БАЙГААД ГАРАА ХИЙСЭН БОЛЖИЙН УУ? ГАРАА УГААСАН УУ? ГИШҮҮНЭЭ ЛА ЛА ЗАВААРЧИХ ЮМ БАЙНА Л ДАА ХҮЧИН ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭЧ ОЛНЫ ӨМНӨ ХОХИРОГЧ ГЭЭД БАЙГАА ОХИД ХҮҮХНҮҮДТЭЙГЭЭ ХӨТӨЛЦӨЖ ЗОГСООД БИ ХҮЧИНДЭЭГҮЙ НӨГӨӨ ТАЛААС ХҮҮХНҮҮД НЬ НАМАЙГ ХҮЧИНДЭЭГҮЙ БИ ХҮЧИНДҮҮЛЭХИЙГ ХҮССЭН Ч ЭНЭ АГААГИЙН НӨГӨӨХ НЕ РАБОТАЕТ И ВСЕ

Zochin
Zochin

Odoo tegeed hevleluunhen huniig shuun yal ugdug buruutai gej zarladgaa bolichioochee

Zochin
Zochin

Setguulchid dandaa zahialgaar yam bichij hun harluulahaa bolih heregtei. Morddog tsagdaagaas asuuhgui yagaad haa hamaagui yrunhii prokuroriig ingeed baidgiig oilgodgui

Zochin
Zochin

Anandbazar yasiin Suunii l buruutaishde

Зочин
Зочин

iim zahialgat gvtgelgeegee odoo boliwol yasiin be. ene end tgd itgeed suuj bdag irged ch bhaa bolison

Teneg humuus
Teneg humuus

Yu gj tiim yum bhavdee yaj setgeheeree iim yum boddog bna aa

Холбоотой мэдээ

Back to top button