НИЙГЭМ

Б.Баатархүү: Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хуурамч гал нээж, жагсаалын уур амьсгалыг эвдэж байна

Өнөөдөр 10.00 орчим цагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр жагссан залуус өргөжин тэлсээр байна. Тэд "Амьдармаар байна", "Эх орондоо үлдэх сэн" зэрэг лоозон барьж, эрх баригчдыг ажлаа сайн хийхийг шаардаж буй. Жагсагчдын ихэнх нь залуус, мөн улс төрийн агуулгаар мэдэгдэл хийж нэгдсэн хэсгийг хамтдаа хөөж байгаа зэрэг нь ихээхэн эрүүл дүр зурагтай харагдаж буй.

Тэгвэл дөнгөж сая ЦЕГ-ын ХМОНХ-ийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Мэдээж иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэнэ. Гэхдээ жагсаалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс явж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд ч байна. Бас зориуд турхирч, гал нээн чимээ гаргаж, жагсаалын уур амьсгалыг эвгүй болгох оролдлогуудыг хийж байна. Жагсаалд оролцож буй хүмүүс дотроос энэ мэдээллүүдийг бидэнд давхар өгч байгаа юм. Тэгэхээр анхаарал болгоомжтой оролцохыг иргэддээ анхааруулж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр хүмүүсээс болгоомжил

Зочин
Зочин

Өөдгүй юмнууд зохиуд үймээн үүёгэж бгаа

Зочин
Зочин

Та нарын тавиулууд л тэгж байгаа даа.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Жагсаал болох бүрд тэр дотор архичин байдаг нь ямар учир байна. Сэтгэцийн өвчтэй юм уу жагсаал үймүүлэх гэж явдаг юм уу. АН - хан янз бүрийн юм их хийнээ. Тэгээд нөгөө намруугаа дайрчихна мэдрэлгүй хүн шиг зөрөөд .

dash
dash

Gal neej genuu Zevsgelsen humuus baigaa umuu kkkkk Erguu umbuunuud

Холбоотой мэдээ

Back to top button