УЛС ТӨР

Ерөнхий сайд Төрийн ордноос үдээс хойш гарч, гадаадын төлөөлөгчидтэй уулзжээ

Өнөөдөр 10.00 орчим цагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр жагссан залуус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж, мэдэгдэл хийхийг шаардсан юм. 18.00 цагийн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төрийн ордноос гарч ирж, залууст байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ жагсагчдын тавьж буй долоон шаардлагыг Засгийн газраар хэлэлцэн, гаргасан шийдвэрээ маргааш танилцуулна гэсэн юм.

Үүнээс хойш ч залуус Төрийн ордныг гороолж, жагсахдаа Ерөнхий сайдад хандаж байлаа. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засгийн форум-2022" арга хэмжээг дуусгаад, үдээс хойш Төрийн ордноос гарсан байна. Жагсаал үргэлжилсэн оройны хугацаанд тэр Төрийн ордноос гадна, гадаадын төлөөлөгчидтэй уулзалт хийж байжээ.

Ташрамд, жагсагчдын тавьсан долоон шаардлагатай танилцан, салбар салбарын сайд нарт нь гарц шийдэл судлах үүрэг өгсөн гэдэг мэдээлэл байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ордонд байхгүй байнө

Зочин
Зочин

Их тэнгэрт очлоо

Зочин
Зочин

Хэцүү үе гэдэг нь мэдээж. Гэхдээ энэ хүн үнэхээр юу ч хийж чадахгүй байна, бүр оролдохгүй байна ш дээ. Гарч ирээд юм ярихаараа л тэрийг ч зарлана, энийг ч зарлана, энэнээс ч боллоо, тэрнээс ч боллоо гээд л. Хил гаальтай холбоотой асуудлаар Хятад энэ тэр рүү яваад, уулзаад, зохицуулах гарц гаргалгаа хайж барьж болдоггүй юм уу. Үнэхээр юу ч хийхгүй байна аа

Зочин
Зочин

Тийн пизду данх цаг нь ирэхээр зарлана гэж ш а а гаад нэг ч удаа юу ч зарладаггүй юм байж, зай л аа чээ эргүү данхаа

Холбоотой мэдээ

Back to top button