Нийгмийн
ЭЦА-наас жагсаалын үеийн баривчилгааны талаар мэдээлэл хийнэ

Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдармаар байна" уриалтай тайван жагсаал шөнөжин үргэлжилсэн. Улмаар үүрийн 4-5 цагийн үед цагдаа нар хүч хэрэглэн тарааж, залуусыг зодож, баривчилсан юм.
Эх сурвалжуудын мэдээллээр 60 гаруй залуус баривчилсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл өнөөдөр 09:00 цагаас Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдрийн жагсаалын үеийн нөхцөл байдал, хэдэн иргэн баривчилсан талаар мэдээлэл хийх зар тараалаа. Бид эргэн мэдээлэх болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.