Жагсаалыг эхлээд МАН, дараа нь Х.Баттулга “дэглэх” гэж оролдов уу

Нэг.
Өчигдөр Төв талбайд өрнөсөн жагсаалын дундуур иргэний нийгмийн төлөөлөл болж, гудамд тэмцэл хийсээр дүүргийн иргэдийн төлөөлөгч болсон Б.Жагар гарч ирээд залууст хөөгдөв. Түүний багийнхан “Монголоо Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нараас аваръя” гэсэн агуулгатай лоозон барьсан байв. Тэдний ард МАН-ын томчуудын медиа ажлыг хариуцдаг залуус оролцож, “Бид жагсаалыг хянаж байгаа” гэж дарга нартаа танилцуулж байсан гэх мэдээлэл байна.
Хоёр.
Жагсаалын уур амьсгал хурцдаж, үймээний шинжтэй болох үеэс МАН-ынхан “Жагсаалыг Х.Баттулгын багийнхан улам хөөргөж байна. Талбайн хажуу талын үйлчилгээний газруудаас оюутнуудад мөнгө тарааж, зориуд согтуу хүмүүс оруулж байна” гэсэн мэдээлэл өгч байв. Мөнхүү эл жагсаалыг хэт хөөргөсөн байдлаар мэдээлэхгүй байхыг эрх баригчид хэвлэлийнхэнд хандан уриалж байсан юм.
Жагсаалд ийм байдлаар МАН-ынхан, Х.Баттулгын багийнхан ч тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр оролдсон гэдэг логик харагдаж буй. Эх сурвалжуудын мэдээллээр ч эл агуулга батлагдаж байгаа. Жагсаалыг хөөргөх, сарниулах тоглолтууд ч тодорхой хэмжээгээр өрнөсөн. Гэвч бодит байдал дээр өчигдрийн жагсаал нийгмээ шүүмжилсэн залуусын эрүүл хөдөлгөөн болж чадлаа гэж дүгнэгдэж буй.
Гадны хэвлэлүүд уг жагсаалыг “Монгол залуус эх орондоо амьдармаар байна гэж жагслаа. Эрх баригчид хүчээр дарахыг санаархав. Цагдаа нарын иргэдтэй мөргөлдөөн үүсгэв” гэх өнцгөөр мэдээлжээ.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eoo za boliod ugurei! ur huuhed hamaatan sadan n ene buduun dargaasaa ichij zowj yum hum heldguim bhdaa? umnuus n buur icheed bhinmaa, zgrl bolowsrolgui hun gdgee tod tomruunaar haruulah yuma? doromjilj hanahguinlde ene
talbai deeree garaad zaluuchuudiihaa dund orood ugee helj bboldoggui ymuu ard tumniihee orond oorsdiigoo tawiad uzeesei
нааж нялзааж болох бүх юмыг баттулгад хамаатуулах юм. өчигдөр АН олуулаа өөр ажилтай бсан. тэр талаар сурвалжлага хийгээчээ
AN baahan tugaa namiruulaad ochihgui yaasiin be
АРХИ ПИАВ ТАРААХ ХЭРЭГТЭЙ ДААРЧ БАЙГААШТ ЗОРИГОО ЧАНГАЛАХАД ЮУНЫ БУРУУ БАЙХ ЮМ.АРХИ ДИАВАА ХУУШУУРААР ДАРУУЛЦАН БАЙХАД НЭГ ХЭСЭГ ХҮРЖИГНЭН АСАХ ТАНК ЛУГАА ДАЙРНА ШҮҮ ДЭЭ
Баттулга байсан газар балагтай...
Батгана суусан газар өттэй...
...муу эр самбаанаар гэж үнэн л юм байна даа
Ерөнхийлөгч байсан хүн арай ч үгүй байлгүй. Үнэн бол ч еэ бүү үзэгд ........