УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Ард түмэнд хөрөнгө мөнгөө үнэн бодитоор нь хэл

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Ерөнхийлөгч хэлэхдээ,

 Өчигдөр,  уржигдар УИХ-ын дарга, ерөнхий сайд бид нар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд уулзаж өнгөрсөн хоёр хоногт болсон жагсаалын  нөхцөл байдлын талаар ард иргэдийн тавьсан  шаардлага талаар ярилцсан. Өнөөдөр ажлын өдөр эхэлж байгаа учраас би та нартай уулзья, дараа нь бүлгийн хурлууд болно, үүний дараа би АН-ын бүлгийнхэнтэй уулзана гэж бодож байгаа. Бид нар одоо ниргэсэн хойно нь хашгирав гэдэг байдалтай байна гэж би хараад байгаа юм. Монгол улсын  ерөнхийлөгч би хоёр удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахуун гээд холбогдох асуудлууд дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Чухал мэдээлэл өгч байна шүү гэж та бүхэнд сануулж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Сануулж хэлээд ажлаа сайн хий гэж хэлээд байхад өнөөдрийн ийм нөхцөл байдалтай бид  тулж байгаа юм. Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Араас нь Орос Украины асуудал үүссэн. Сүүлийн нэг жилд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин нэмэгдлээ. Хүнсний бүтээгдэхүүн ялангуяа үр тариа мах ургамлын тосны үнэ 30-40 хувиар нэмэгдсэн. УИХ засгийн газар ажил төрлөө сайтар нягталж харилцан уялдаа холбоотой ажлаа  сайжруул, хурдан шуурхай арга хэмжээ ав, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил, шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хий, ингээд ор нэр төдий биш дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Нэн ялангуяаө үнийн өсөлт, эрчим хүч, шатахууны үнийн асуудал байна. Өргөн хэрэглээний бараа, мах, гурил, төмс хүнсний ногооны асуудлыг бид онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Энэ хавар тариалалтыг маш сайжруулах хэрэгтэй. Хүнсээ гаднаас авмааргүй байна. Дотооддоо хүнсний хэрэгцээгээ бүрэн хангадаг улс болох шаардлагатай байна. Энэ хоёр жилийн хугацаанд бидэнд маш сайн ойлгууллаа. Хэрэгцээ шаардлага байна. Нэн ялангуяа хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах, өөрсдийн гэсэн нефть шатахуунтай байх, өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэй байх маш чухал юмаа гэдэг асуудлуудыг харуулж байна. Тийм учраас монгол улс цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус бие дааж амьдарч чадах хэмжээний ийм улс орныг бид нар барьж байгуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг саяны цар тахал дайн тулааны үйл явдал бидэнд харууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Бүх төрийн байгууллагуудыг НАМААС орлогч даргатай болгосон. Энэ намын нэрээр орлогч, дэд болсон эрхмүүд өөрсдийн саналаараа огцроод өгөөч. Ажилд саад болоод байна.

ЗОЧИН
ЗОЧИН

нийслэлийн засаг дарга нэртэй дарангуйлагч СУМЬЯАЗАРТ төсвийн хэмнэлт хамаагүй юм уу. Түгжрэлээ өөрийнхөө унадагтом машин, олон орлогочоосоо эхэлээч. тэнэгрээд чимээгүй сууж өнгөрөх гэж чармайгаад ядарсан иргэдийн хэдэн төгрөг зээлж байж авсан граашийг инээж байгаад нурааж, иргэдийг цусаар уйлуулж байна. Эцэг нь насаараа жолооч хийсэн хүн хүүдээ хэлээч. Бас ээж, дүү хоёроосоо улсын циркийг аваад өгөө. Соёлын сайдтай хуйвалдаж циркийг муудсан гэж хэлүүлээд эргүүтээд явж байна. Циркчид хэлгүй юм шиг байхаа болиоч.

Зочин
Зочин

Хөөрхий энэ маань амьд уу

Ахмад настан
Ахмад настан

Элдэгдоржийн Ерөнхийлөгч байхад АН засаглаж байхад хийсэн луйвруудыг хурдан шийдээ ч 2015 онд олон өөрсдийгөө хамгаалсан хэд хэдэн хууль тогтоолууд гаргаад байсан хүчингүй болгоод хэрэгт татах хэрэгтэй. Энэ шийдвэрүүд хэрэг шийдэхэд их саад болж байна гээд урд талын АТГ-ын дарга Батжаргал хэлээд л байсан шүүдээ. Манай МАН-ыхан МАНАН болчихоод хаацайлаад байгаа бол ард түмэн харж хүлээж байгаа. Тэр батжаргал гайгүй сайн ажиллаж байсан шүү. Ядахдаа л одооггийн АТГын дарга мөн Ер прокурор нар шиг таг чиг болчихдоггүй байлаа.

ЗОЧИН
ЗОЧИН

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРЭНГЭ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ЭНЭ ТӨРИЙН АВИЛГА 10 САЯ БАЙХАД НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРСАН БАЙДАГ. ГЭВЧ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР АВИЛГАА 4-8 ТЭРБУМ ХҮРТЭЛ НЭМЖ ДААМЖИРСАН. ТӨРИЙН АВИЛГА 4 ТЭРБУМ БАЙХАД 500000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ШАЛГАЖ ХЭРЭГ ҮҮСГЭЖ, БӨӨС ХУУРС ТҮҮЖ ӨНДӨР ЦАЛИН АВДАГ АТГ, АУДИТ БОЛОН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН НЭР ЗҮҮЖ АВИЛГАЧДЫН ГАР ХӨЛҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ, ИРГЭНИЙ ХЯНАЛТЫГ АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ. ЭНЭ ИХ МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХӨГЖЛИЙН БАНК, ЭРДЭНЭТ, НИСЭХИЙН ЭРСДЛИЙН САН ГЭЭД БҮХ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛ БҮР САНХҮҮГИЙН АУДИТ ХИЙЖ ХУДАЛ ДҮГНЭЛТ ӨГЧ ИРСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ГЭТЭЛ ТЭДНИЙ ЦАЛИН ЖИЛ БҮР НЭМЭГДЭЭД БАЙГАА НЬ БАС ТӨСВӨӨР АВИЛГА ӨГЧ БАЙГААГИЙН БАТАЛГАА. УГТАА ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ. ТУХАЙЛБАЛ ДАМДИННЯМ ГИШҮҮН ӨНГӨРСӨН ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАРХАНЫ НЭГ СУРГУУЛЬД САМБАР АВЧ ӨГЧ БАЙГАА БИЧЛЭГ, БАГШ НАР ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ АВЧ ӨГЛӨӨ ХЭМЭЭН ШОУДАЖ БАЙГААГ АУДИТ ЮУ ГЭЖ ҮЗСЭН БЭ. . ТЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДАМДИННЯМ 2-ООС ИЧИЖ ДЭМИЙ СУВГАА СОЛЬСОН. ГЭТЭЛ ГЭТЭЛ ГИШҮҮДИЙН НЭГ ЖИЛИЙН АВИЛГА 304 ТЭМБУМ, 12 ЖИЛИЙНХ 3.6 ИХ НАЯД, ДАРХАНЫ ЗАМЫГ 2 УРСГАЛТАЙ БИТГИЙХЭЛ 4 УРСГАЛТТАЙ БОЛГОХ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ. ЗАЛУУСАА ИЙМ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЬЕ

Зочин
Зочин

Улс төрийн нам төрийн ажил хоёрыг хооронд салгаж заалгах саналыг ард түмнээр хэлэлцүүлж өгч болохуу ард нийтээрээ хэлэлцүүльё

Зочин
Зочин

Хошин шогийнхон гэдэг билүү энэний дэргэд хумхий тоос юм даа

Холбоотой мэдээ

Back to top button