Нийгмийн

Монгол Улсын татварын орлогын 6 төгрөг тутмын нэгийг Оюу толгойн татвараас бүрдүүлжээ

  • 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын татварын орлого 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Татвар буй дор төр буй гэдэгчлэн төсвийн орлогын бүрдүүлэлтэд татвар голлох үүрэгтэй байдаг.

Тиймээс татварын ажилтны мэргэжлийн ёс зүй, татварын ёс суртахууны тухай болон татварын хуулийн хэрэгжилтийн талаар салбарын мэргэшсэн нягтлан, татварын байцаагчид хамтарсан “Татварын ёс зүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо.

Тус хэлэлцүүлгийн үеэр Татварын Ерөнхий Газар, Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг “Хувь хүмүүс хөнгөлөлт авахын тулд л татварын тайлангаа өгдөг байсан. Энэ жилийн хувьд нийт 50 мянган иргэн татварын тайлангаа өгөөд байна. Татвар төлөгчдийн боловсрол дээшилж байна. 2021 онд нийт 2770 аж ахуй нэгжид 40 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжийн буцаан олголт болгон өгсөн. Харин нийт 53 мянган татвар төлөгч хувь хүнд 50.2 тэрбум төгрөгийг буцаан олгохоор ажиллаж байна. Энэ нь орон сууц, сургалтын төлбөртэй холбоотой буцаан олголт гэсэн үг" хэмээв.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто групп 2021 онд үйл ажиллагаагаа явуулдаг 35 улсдаа нийт 13.3 тэрбум ам.долларын татвар, хураамж төлж, дэлхийн эдийн засагт 66 тэрбум ам.долларын шууд хувь нэмэр оруулсан талаар дуулгав.

Page 1: Рио Тинтогийн 35 улсад төлсөн татвар /Улсаар/

Рио тинто группын Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг бас нэг зэсийн төсөл бол Оюу толгой төсөл юм. Өнгөрсөн онд Рио Тинто Монгол Улсад 544 сая ам.доллар татвар, төлбөр, хураамж төлсөн байна.

Page 2: Төлсөн татвар, борлуулалтад эзлэх хувь

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын орлогын 6 төгрөг тутмын нэгийг нь Рио Тинто, Оюу толгойн татвараас бүрдүүлжээ. Оюу толгой нь 2010-2021 онуудад манай улсад нийт 3.3 тэрбум ам.долларын татвар, төлбөр, хураамж төлсөн байна. Тухайлбал,  2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар, 2019 онд 305 сая ам.доллар, 2020 онд 277 сая ам.доллар, 2021 онд 544 сая ам.долларыг тус тус төлжээ. Зөвхөн өнгөрсөн онд төлсөн татвар нь л гэхэд бүх тэтгэврийн насныхны тэтгэвэр болон бусад тэтгэмжийг төлсөнтэй тэнцэхүйц хэмжээний дүн аж.

Page 3: Рио Тинтогийн Монгол Улсад төлсөн татвар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button