Ажлаа хийж чадахгүй байгаа тул Л.Наранбаатарын дэргэд “сахиул” томилж өгчээ

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар Л.Наранбаатарыг томилоод хоёр долоо хонож байна. ТӨБЗГ-ын баг Хөтөлд ирж ажиллан, хуучин удирдлагуудтай нь уулзаж, хүчээр ажлыг нь булааж авах агуулгаар хандах үеэр Л.Наранбаатар дагалдан ирсэн байв. “Би ажлаа авмаар байна” гэж тэр үед дуугарсан нь гайхшруулсан. Ажлаа ч авсан.
Тэгвэл 800 ажилтантай, дагуул тосгонтой энэ үйлдвэрийн захирлаар хоёр долоо хоног ажиллахдаа тэр томилсон субъектүүдээ ч санааг нь зовоож эхэлжээ. Учир нь Л.Наранбаатар өмнө нь аж ахуй эрхэлж байсан удаагүй. Жижиг компани ч болтунай удирдаж, хоёр хүн цалинжуулж байсан туршлагагүй. Ийм учраас Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр гэдэг том бүтцийг удирдан явуулах тал дээр чадал нь хүрэхгүй байгаа талаар хөшигний ард мэдээлэгдэж байна.
Чадлаас гадна хандлага нь ч болохгүй байгаа аж. ТӨБЗГ, МАН чиглэлээс түүнд үг хэлэв ч хүлээж авахгүй, Хөтөлийн захирлын суудал дээр даналзаж буй гэх. Тийм учраас арга ядахдаа дэргэд нь, захирлын аж ахуйн ажлыг нь эрхлэн явуулах үүрэгтэй сахиул, харуул маягийн хүн томилж өгсөн шинэ мэдээлэл байна.
Л.Наранбаатарын карьерын дийлэнх хэсгийг өөрийн үзэл санаагүй олон хэвлэлийн бага хурал, өдөөн хатгалт, сөрөг байр сууриуд эзэлдэг. МАН-ын ярь гэснийг ярьж, хий гэснийг хийж, шаардлагатай хэсэг рүү олны анхаарлыг хандуулж өг байсан гавъяандаа тэр Хөтөлийн захирлаар томилогдлоо гэж харагдаж буй. Нөгөө талаар Л.Наранбаатар эрх баригчдын яг хүссэн дүрд нь тоглож, чиглэл бүрийг нь авч чадах өөрийн итгэл үнэмшилгүй нэгэн.
Өчигдөр л гэхэд хүрэмнээсээ байршил тогтоогч илрүүлэн “марзагнаж” байгаа Л.Наранбаатар дандаа хэл ам хийж явдаг л нэгэн байв. Өдгөө томоохон үйлдвэрийн захирлаар томилогдчихоод дийлдэхгүй, ажлаа хийхгүй, арга ядаад дэргэд нь сахиул тавьж өгсөн ийм процесс Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт өрнөж байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясгалангиын найз тэгж л таарна
МОРДОХЫН ХАЗГАЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ, МАН УДИРДАХ АЖИЛТНЫ НӨӨЦГҮЙ АЛИА САЛБАДАЙ НАРААР ДҮҮРСНИЙ ГАЙ ЕЭ ЕЭ БӨ БӨ
Мэдээж шүү дээ. Ажлыг амны арилаагүй попууд хийчихдэг юм биш шүү дээ. Ккк
МАН маань ийм хүмүүсийг хариуцлагатай ажилд томилоод байгааг ойлгох ухаан хүрэхгүй байгаа юм даа. Дарга нар маань хэт ухаажаад л томилгоо нтр дээ ач холбогдол өгөхөө болчих вуу. Арай гэж авсан үйлдвэрээ дампууралчихаагүй дээрээ энэ мэдлэг чадваргүй нөхрөө эртхэн татаж авсан өлзийтэй дээ.
Ониогоо онигоо
Ийм балай юм томилж байна ман ч ичмээр юмаа өөр хүн алга уу
Гоё ийм л гоё юм
Улс дөнгөж аваад байна.Сахал Эрдэнэбилэгийнхэн бүх л ажиллагаанд саад хийж байгаа. Сая Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ ордтой нь улсдаа авлаа. ОЛИГАРХУУД өмдөндөө шээсээ гоожуулж байна. Удахгүй ажилчдынхаа цалин эрүүл мэндэд нь анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хөлсний бичээч сэтгүүлч сахалын хүмүүс та нар төр засгийн эсрэг явуулга хийгээд яаж ч чадахгүй. Ард түмэн энэ шийдвэрийг хүлээж байсан.