Жагсагчид төлөөллөө Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэгт өнөөг хүртэл оруулаагүй байна

Залуус төв талбайд үнийн өсөлт, ард иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт доройтож буйг эсэргүүцэн, үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулж, шийдэж өгөхийг төр засгаасаа хүссэн.
Тайван жагсаал дөрөв хоног үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд гарч ирж жагсагчдын хүсэлтийг хүлээн авч, улмаар тухайн өдөртөө хариу өгснөөр ЗАЛУУС гэр гэртээ харьсан.
Засгийн газар, ҮАБЗ хуралдаж, жагсагчдын шаардлагыг биелүүлэх чиг үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулагдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан, зургаан яамны сайдаас бүрдсэн шаардлага биелүүлэх ажлын хэсэгт жагсагч иргэдийн төлөөллөөс оролцуулж ажиллах шийдвэр гарсан.
Гэвч өнөөдрийг хүртэл жагсагч иргэдийн төлөөлөл АЖЛЫН ХЭСЭГТ ороогүй байна. Бид энэ талаар засгийн газраас тодруулахад “Иргэдийн төлөөлөл тодорхой болоогүй байна. Нэг хүний нэр яригдсан ч яг албан ёсоор өгөөгүй байна” гэлээ. Харин жагсагчдыг төлөөлж ерөнхий сайдад шаардлага сонсгосон иргэдийн төлөөллөөс асуухад “Тэр асуудлыг сайн мэдэхгүй байна. Хэн хариуцаж, шийдэж ажлын хэсэгт оруулах эсэхийг мэдэхгүй” гэлээ.
Улс төрийн аливаа нэг зорилго, даалгавраар гарч ирж “орилдог” төлбөртэй жагсагчдыг талбайгаас хөөн явуулж, иргэдээс ч, төр засгаас ч эрүүл, ухаалаг, шударга үе хүч түрэн босч буйгаараа талархал хүлээсэн. Харин залуус жагссан зорилгынхоо биелэлийг үзэх энэ ажилд яагаад ач холбогдол өгөхгүй байгаа юм бол.
Мэдээж хэрэг, жагсагчдын ихэнх нь сэтгэлийнхээ дуудлагаар нэгдсэн масс байсан. Гэвч жагсаалын зөвшөөрлийг авсан иргэд, санал хүсэлтийг цуглуулсан хэсэг гээд хариуцах эзэд байгаа. Эсвэл тэд төлөөлөл дээрээ тохирч чадахгүй байна уу...













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мназх учир
Зохиомол жагсаал учраас уу
Bidnii omnoos ochood zagsaad ogoj bgaan ih ym, zaluuchuud sain bn. Ochihgui bj taagaad bgaa humuus bolij uz,