Засгийн газар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцаллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг зогсоох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан байна.
Тодруулбал, Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ” гэжээ.
Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн зөв шийдвэр байлаа, АН засаглах үедээ төрийн өмчийг үнэгүйдүүлж өөрсдөө хувааж авдагийн сонгодог жишээ энэ мөн болой, ЕС-дад баяр хүргэе.
Буруу гэрээ байгуулсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцоорой. Төрийн алба тоглоом биш. Гарын үсэг , тамга тэмдэг , гэрээний заалт гээд бүх баримт нь байгаа.
шүүхээр явах байх л да
төрд авсан нь дээр .дарханыхаа залуучуудыг ажилтай болгох үйлдвэр бүтнээрээ ажлах.ган хайлуулах үйлдвэрээ барих хэрэгтэй хурдан шийдэх нь зүйтэй
Zuv. Demjij bna!
Юм л бол хуьчлаал өөрсдөө аваад байх санаатай та нар болилдоо яагаад төрдөө улсдаа байж болдоггүй юмбэ тайлбарлаж чадах хүн байна уу
Хувьчилж авсан цагаасаа хойш зориулалтын бусаар ашиглаж байгаа Циркээ буцааж авъя. Одоо бүр циркийн хот талбайг аваад орон суу ц барих гэж байна гэж яригдах боллоо. Сумъяабазар, Дагвадорж нар хэтэрч байна.