Нийгмийн

ХӨСҮТ: Хачигт халдвараар 23 иргэн өвчилж, зургаан хүн эмнэлэгт хэвтсэн

Нян, вирус, эгэл биетний аль нэгийнх нь халдвартай хачиг хүнийг хазаж, өвчин үүсгэгчийг дамжуулж өвчлүүлнэ. Улмаар хүний амь насанд ч эрсдэл учруулдаг.

Дэлхий дахинд хачгаар дамждаг нийт 28 төрлийн халдвар байдгаас манай орны хувьд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгийн гурван төрлийн халдвар бүртгэгддэг. Хаврын улирал нь хачигны ид идэвхжлийн үе учраас ХӨСҮТ-ийн Зоонозын өвчин судлалын тасгаас сэрэмжүүлүүлэг мэдээлэл авлаа.

-Хачигт халдвараар өвчилсөн нийт хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа вэ?

-Одоогоор 23 тохиолдол бүртгэгдэж, зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Насны хувьд 10-14 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна. 

-Хачигт халдвараар өвчилж хүндэрсэн тохиолдолд амь насанд эрсдэл учрах уу? 

-Өнгөрсөн онд нэг иргэн хачигт халдварын тохиолдлоор нас барсан. Хачигт боррелиоз, хачигт энцефалит хувьд эрт оношлоод эмчилгээ хийлгэчихвэл эрсдэл багатай. Харин хачигт риккетсиозын хувьд үлдэц ихтэй өвөрмөц эмчилгээ шаарддаг өвчин учраас анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

-Хачигт халдвартай холбоотойгоор иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу? 

-Хачиг биед чинь орсон л бол шууд татаж авч болохгүй, ойр байх эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. 

Хачигт халдвараас сэргийлэхийн тулд танд дараах зүйлсийг зөвлөж байна.

- 1. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх

2. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях

3. Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгыг гутлын түрүүний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацаж хэрэглэх

4. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын  налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1 хувийн повидон иодын уусмал (тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.

5. Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.  

6. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

7. Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах

8. Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх

9. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.

Х.УМААХАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН-ых уу

Холбоотой мэдээ

Back to top button