Нийгмийн

Монгол Улсад 2021 онд нийт 159.396 удаа газар хөдөлжээ

Сүүлийн жилүүдэд Монгол оронд газар хөдлөлтийн идэвхжил маш их нэмэгдэх болжээ.

Тодруулбал, Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд нийт 159,396 удаагийн газар хөдлөлт болсон ба үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт хоёр удаа болж үүнийг дагасан давтан чичирхийлэл болсоор байна.

Иймд монголчууд бид өдөр тутамдаа байнга бэлэн байдлаа хангаж, анхаарал хандуулах ёстой байгалийн том гамшиг бол газар хөдлөлт юм. Газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулахын тулд гамшгийн голомтод ажиллаж буй удирдлагын штабын гол тулгуур багана нь харилцаа холбоо байдаг.

Өөрөөр хэлбэл, гамшгийн үед харилцаа холбооны хэрэгслийн тусламжтайгаар олон хүний амь насыг аврах, нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалтад орох, эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэрхэн солилцох зэрэг арга замыг эрэл хийх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гамшгийн үеийн харилцаа холбооны кластер байгууллага хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж байна. Тус сургалт, дадлага 2022.04.13-14-ний өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button