Нийгмийн

Нутгийн бөхчүүддээ цол олгох Б.Пүрэвдорж гишүүний хүслийг Засгийн газар таалсангүй

Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн 2021 онд Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн бөхчүүдэд цол олгох хуулийн төсөл санаачилсан талаараа хэвлэлүүдэд ам нээсэн. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд, хууль санаачлагчид нь буцаажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эл хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Б.Пүрэвдорж гишүүн хуулийн төслийнхөө талаар “Өнгөрсөн жил ганцхан аваргаас бусад бүх том цолтон зодоглосон, чансаа өндөр 512 бөхийн барилдаан болсон. Бөхчүүд амжилт гаргана, цол олгоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр барилдсан. Миний энэ санаачлан, өргөн барьсан хуулиар бол өнгөрсөн жилийн барилдаанд амжилт гаргасан найман бөх цолоо нөхөж авна. Баяр наадмын тухай хуультай ямар ч холбоогүй. Зөвхөн өнгөрсөн жилийн барилдаанд зориулсан нэг удаагийн хууль гэж ойлгож болно. Энэ хуулийг батлах эсэх нь УИХ-ын асуудал” хэмээн ярьсан юм.

Түүнийг ийнхүү ярьсаны дараа сошиал орчинд нэлээд шүүмжлэл гарсан. Учир нь 2021 оны тэрхүү барилдаанд амжилт гаргаж, цолоо ахиулах боломжтой гэх найман бөхийн дөрөв нь Ховд аймгийн харьяат байгаа юм. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнийг нутгийнхаа бөхчүүдийг цолонд хүргэх гэж албан тушаалаа ашиглаж, хууль санаачилж байна гэх шүүмж гарсан юм.

Эргэн сануулахад цол олгоно хэмээгээд буй тэр барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат нараар манлайлуулсан 512 бөхийн барилдсанаас улсын харцага Б.Бат- оны Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэнбээ нар шалгарсан. Шөвгийн наймд аймгийн арслан Н.Батсайхан, Ц.Адъяа, аймгийн заан Б.Уртнасан, Э.Энх-Амгалан нар шалгарсан билээ.

Тэднээс түрүүлсэн улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Ц.Адьяа нар Ховд аймгийн харьяат бөхчүүд билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

orkuud l gej heliidaa

Зочин
Зочин

Ха ха

Зочин
Зочин

Өөр хийх ажил байдаггүй юм уу.

Их мянган засагтханы хөх хар
Их мянган засагтханы хөх хар

Монгол бөхийн цол нэг муу их хурлын гишүүний халаасанд явдаг хэрэгүү бүү тэнэгт Пүрэвдорж пялдагаа

зочин
зочин

ховдынхон дандаа хууль журам самарч явах юм даа ховдын хязгаар нэрээр нь таслаж дагуул улс болгодог юм уу үгэнд орохгүй юм

Зочин
Зочин

Улсын баяр наадамыг шар тугтангууд жагсаал цуглаан хийж цуцлахыг шаардан 100 жилийн ой цуцлагдсан бөхийн цол хэргэм олгох нь хууль дүрэм зөрчиж болохгүй ЗГ ын зөв

ААК
ААК

Эхлээд улсын наадамдаа түрүүлж байсан, хэлмэгдсэн байх, Завхан аймгийн харьяат УРТ ГАРТ хэмээх Лхагва арсланд АВАРГА цолыг нэхэн олгох хэрэгтэй байна. Олон түмэн бол шууд дэмжих байхоо, амжилт

Холбоотой мэдээ

Back to top button