УЛС ТӨР

Мах, гурил, шатахууны үнэ тогтворжуулах хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй заалтуудаар санал хураалт явуулж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Өнөөдөр өглөө 09:00 цагаас Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Улмаар өнөөдрийн чуулганаар уг хуулийн төслийг батлах бололтой.

Өчигдрийн хуралдааны эхэнд уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар "Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Хямралтай үеийг хамтын хүчээр давмаар байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button