Нийгмийн

Ажлаас халагдсан Н.Лхаж Нэгдүгээр эмнэлгийн ТУЗ-ийг шүүхэд өгчээ

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 02-нд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тус эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажийг ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Н.Лхаж хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд хандсан бөгөөд шүүхийн процесс одоо хэр үргэлжилсээр байна.

Эх сурвалжийн мэдээлснээр анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Лхажийг хууль бусаар халагдсан гэж үзсэн аж. Тиймээс өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Н.Лхажийгийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг Дээд шүүхэд товложээ.

Н.Лхажийн хувьд 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 15-р тогтоолоор эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдсон бөгөөд долоон сарын дараа эл албанаасаа халагдсан байдаг. Тэрбээр Эрүүл мэндийн удирдлагын магистр, Хүний их эмч мэргэжилтэй нэгэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button