ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Усыг хэтрүүлэн хэрэглэх нь аюултай

Илүүдэл шингэний хэрэглээ нь хүний ​​биед сөрөг үр дагаварт хүргэдэг. Эрүүл хүний ​​дунджаар өдөрт биеийн жингийн килограмм тутамд 20-25 миллилитр буюу өдөрт 1.2-1.5 литр шингэн хэрэглэх ёстой хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв та архаг хууч өвчтэй тохиолдолд дээрх хэмжээг бууруулах шаардлагатай аж.

Ер нь хүн биед шингээх хэмжээнээсээ илүү шингэн уувал тэр нь эргээд хортой рефлекс үүсгэдэг гэдгийг анхааруулав.

ДЭМБ-ын шинжээч Брюс Гордон сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, өдөрт дөрвөн литрээс илүү ус уух нь бие махбодийг хордуулах шалтгаан болдог гэв. Түүний хэлснээр, хэт их ус ууснаар бүр үхэлд хүргэж болзошгүй аж.

“Хүний өдөр тутмын усны хэрэглээг түүний биеийн хөдөлгөөний төвшин, амьдарч буй газар орчин, уур амьсгалаас нь хамааруулан тогтоох ёстой. Эрэгтэйчүүдэд санал болгож буй усны хэмжээ 3.7 литр, эмэгтэйчүүдэд 2.7 литрээс хэтрэхгүй байх ёстой” гэж Брюс Гордон зөвлөв.

Хэрэв та хэт их ус уувал усны хордлого гэгчийг үүсгэдэг байна. Усыг хэт их хэрэглэснээр бөөрөнд ачаалал үүсгэдэг ба биеэс илүүдэл усыг зайлуулах “зав олддоггүй” аж. Улмаар цусан дахь натрийн ионы концентрацийг эгзэгтэй төвшинд хүргэж, улмаар цаашид янз бүрийн өвчин үүсэх эх үүсвэр болдог.

Нэмж дурдахад, усыг хэт хэрэглэх нь олон ашигтай аминдэм, элементүүд шээсний хамтаар гадагшилдаг ба энэ нь бие махбодь эрдэсийн дутагдалд орох шалтгаан болдог. Зүрхний дутагдал, бөөрний дутагдалтай хүмүүс хэт их хэмжээгээр ус уух нь зүрх, бөөрний ачааллыг улам нэмэгдүүлж, өвчнийг даамжрахад хүргэдэг.

Эх сурвалж: Medicalnewstoday

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-19 19:28

Манайхан бол хэтрүүлдэг нь биш дутуу уудаг нь. Өдрийн нормдоо хүргэж ус уудаггүй. үүнийг та бүхэн байнга гудамжинд нус цэрээ хаядгаас мөн эрэгтэй хүн биедээ янз бүрийн хорт бодис шохойжилт цуглуулсан нь эхогоор гардгаас харж болно. Гадаад эмч нар байнга бараг бүх өвчинд ус сайн уу гэдэг. Мэдээж хэтрүүлж болохгүй байх. Гэвч монголчуудын уудаг хэмжээгээр биш байх.

Холбоотой мэдээ

Back to top button