Нийгмийн

УЕП асан М.Энх-Амгалан, А.Гансүх нар АТГ-т мэдүүлэг өгнө

Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Зам тээврийн дэд сайд асан А.Гансүх нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.

Өнөөдөр /2022.04.15/ тэднээс мэдүүлэг авах гэж байгаа тухай мэдээлэл байна.

Тэднийг хэрэг наймаалцсан хэрэгт буруутгаж байгаа аж. Тодруулбал, хуулийн байгууллагаас 2017 онд А.Гансүхийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож байсан байна. Гэтэл үүний цаана прокурор асан М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүүгээр дамжуулан А.Гансүхийн дүүгээс хотын төвд том хэмжээний газартай компанийн хувьцааг авахуулж хахуул авч хэргийг наймаалсан байж болзошгүй гэгдэж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tiim gej helehuu naaduuljin zailuul da manai huuli shuuhiin heden shuugjee diilehgui neg n yl eghiin negeeduul n buruu shuujee gemgui bn ged anhan shatnii shiugj naraa ajlaa mededgui geh ym butehgui yma huuliin shuugj prokuror n

Зочин
Зочин

энхамгалан их нотой нөхөр дөө

Холбоотой мэдээ

Back to top button