Хувийн хэвшлээ умартаж, иргэдэд “чихэр долоолгох” шийдвэр "кок" АВСАНГҮЙ

Засгийн газар өчигдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь хувийн хэвшилд ажилладаг иргэдийн НДШ-ийн 50 хувийг сар сард нь буцаан олгож байх шийдвэр гаргасан нь анхаарал татав.
Тодруулбал, "Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргасан юм.
Тооцооллоор, ажилтан 11.5 хувийн НДШ төлдөг. Нэг сая төгрөгийн цалинтай хүн сард 57,500 төгрөгийн НДШ-ээ буцаан авна гэсэн үг.
Тэгэхээр сард энэ хэмжээний мөнгө эргүүлэн авах нь үнийн огцом өсөлт, эдийн засгийн хүрдний эргүүлгэд хэр үр өгөөжтэй байж чадах вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Нөгөө талд ажил олгогч хувийн хэвшлүүд сард 12.5-14.5 хувийн НДШ төлдөг. Сая төгрөгийн цалинтай ганцхан ажилтныхаа өмнөөс сард дунджаар 60-80 мянга, арван ажилтантай байгууллага нэг сая давсан мөнгө НДШ-д өгдөг.
Тиймээс Засгийн газрын шийдвэрийг иргэдэд “чихэр долоолголоо” хэмээн шүүмжлэх иргэд цөөнгүй байна. Мөн он дуустал буцаан олгоод нэмэгдүүлэх арга хэрэгсэл ч гэж харж буй юм. Энэ ч үнэн. Энэ улс, эдийн засгийг ажил олгогчид чирдэг.
НДШ ажилчин, ажил олгогчдод аль алинд нь томоохон дарамт болдог нь үнэн. Багахан хэмжээний цалинтай Монгол Улс 26 хувийг нь татвар хэлбэрээр авдаг нь дэндүү ихэдсэн тоо.
Тиймээс ажилчдад чихэр долоогохын оронд НДШ-ийн хувийг хасах, ажил олгогчдын хувийг хөнгөлөсан бол илүү бодит шийдвэр болох байлаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө тараах бас гэг популизм
Ойлгосонгүй Харин ч ААН ийн 12-14.5 % ийг тэглэчихвэл тухайн сардаа ААН дэмжлэг болох ба бас хэдэн ажилчин ажилдаа авчих амин дэм болчихно гэсэн төрийн бодлого харагдахгүй байна . Харин ч ААН ээ дарамталж төрийн шиидвэр ААН д хүнд тусч жижгээр тоглож томчуудад туслах хууль гэж бодогдож байна . Татвараар дарамтлах ,том аж ахуйг дэмжиж жижигийг өшиглөсөн хууль юм гэж харлаа .МАНгарууд МАНгас шиг аашлаж мангар тэнэгээ үзүүлж байна даа
Энэ ЗГ-т олигтой мэдлэг-чадвартай хүн байхгүй бололтой.
Мангар намдаа дарлуулж байхдаа таарсан мангарчууд
Нэг үлгэр ярьчих аад ар хударгаар ямар новшийн юм хийж байгаа бол итгэхэд хэцүү новшнууд
18-65 насны бүх иргэнээс татвар ав.
МАНгараа цалингаасаа 26 %ийн татвар авдаг юм . Дээрээс нь НӨАТ т 10% төлдөг . Нийт 36 % төлдөг . Ийм бага цалинтай оронд хамгийн өндөр татвар бид төлдөг . Тэгсэн мөртлөө дэлхийн жишиг үнэ гээд МАНгарлахыг нь яана . Идэж буй талханд чинь үйлдвэрээс.гарахадаа 10% дэлгүүрт очоод 10% гэж төлдөгийг мэддэггүй юм уу