Нийгмийн

Г.Дамчий: 30 жил тарьсан 3000 модыг минь төр 4.5 сая төгрөгөөр үнэлсэнд бухимдаж байна

Өчигдөр /2020.04.15/ Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 3000 гаруй холимог модон төгөл бий болгосон Г.Дамчий очиж уулзсан. Тодруулбал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уул уурхайн нөлөөллийн бүсэд түүний тарьж ургуулсан 3000 гаруй мод байдаг бөгөөд компаний үйл ажиллагаатай холбоотойгоор нүүлгэн шилжүүлэх, цаашид хэн тордон ургуулах нь шийдэгдээгүй байгаа юм байна. Энэ асуудлаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Г.Дамчийгаас өөрөөс нь тодрууллаа.

-Таныг БОАЖЯ-нд өөрийн тарьж ургуулсан 3000 мянган модныхоо асуудлаар очиж уулзсан гэдэг мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу. Говьд хэзээнээс эхэлж мод тарьсан бэ?

-БОАЖЯ дээр очиж Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай уулзсан. Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхай дээр байрлан амьдарч 1992 оноос эхлэн мод тарьсан хүн. 30 гаруй жилийн хугацаанд 3000 гаруй мод тарьсан. Модны өндрийн хувьд зарим нь зургаан метрээс дээш өндөртэй болсон. Тоорой, сухай, агч мод, яргай гэх мэт ховор моднууд бий. Манай суманд Энержи Ресурс, Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн өмчит Тавантолгой гээд гурван том уурхай байдаг. Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн өмчит Тавантолгой нөлөөллийн бүсэд орж ажилчдыг нь нүүлгэн шилжүүлэх болсон. Нүүлгэх ажил таван сар гэхэд дуусах учиртай. Эхнээсээ нүүгээд эхэлсэн. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн уул уурхайн нөлөөллийн бүсэд манай модны талбай орчихож. Нөлөөллийн бүсэд орсон учраас Эрдэнэс Тавантолгой газраа авна гээд байх шиг байгаа юм. Дээр нь ургасан модыг нь хэн авах, яах юм гэхээр үг сонсох сонирхолтой хүн алга. 30 жил тарьсан мод маань эзгүйдэж үнэгүйдэж байгаад бухимдалтай байна. Моднуудыг маань цааш нь тордож, үргэлжлүүлэн усалж тэжээх хүн байхгүй хаягдмал байдалтай болсон.

-Эрдэнэс таван толгойгоос олборлолт хийх гээд таны модыг нүүлгэн шилжүүлнэ гэсэн юм уу. Та тодорхой тайлбарлаж өгөөч?

-Тосгоны бүх газар, ажилтнуудынх нь хөрөнгийг хамт үнэлгээ хийж шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж байгаа. Манай модны талбай тус газарт орсон. Газраа л авч байвал эдний мод надад хамаагүй гэж боддог юм уу яадаг юм. Эзэнгүй болоод байна. Энэ тохиолдолд яадаг юм бол.

-Холбогдох яамны хүн нь танд ямар хариу өгсөн бэ?

-Аймгийн Байгаль орчны газартай очиж ярь гэсэн. Надад хууль зүйн зөвлөгөө өгсөн.

-Таны модонд үнэлгээ хийж өөр тийш нь шилжүүлнэ гэсэн үг үү?

-Эрдэнэс Тавантолгой хөндлөнгийн компаниар манай моднуудад үнэлгээ хийлгүүлсэн. Моднуудыг маань 4 сая 500 мянгаар үнэлсэн.

-Та 30 жилийн турш хичнээн нэр төрлийн мод тарьж ургуулсан бэ?

-Сухай, тоорой, агч, яргай, үхрийн нүд, мойл, бөөрөлзгөнө гэх мэт 12, 13 нэр төрлийн мод бий.

 -Мод тарихаас өмнө тухайн орчин ямар байв. Одоо ямар болсон бэ?

-Өмнөговь аймгийн баруун тал цөлжиж үхжилтийн байдалтай болчихсон байсан. Сүүлд нь сайхан болсон л доо.

-Одоо та ямар шийдвэр хүлээж байна. Яая гэсэн бодолтой байна вэ?

-Эрдэнэс Тавантолгой чинь төрийн компани гэж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч мод тарь гээд байхад миний хэдийг яах юм байгаа юм. Төр ард түмэндээ ийм хүйтэн сэтгэлтэй хандаж байна уу, төрийн ажил гүйцэтгэж байгаа улсууд нь хөндий сэтгэлтэй болчихсон юм уу. Үүнийг л мэдэж авмаар байна. Говь нутаг цөлжиж байна тоос шороо ихсэж байна гэчхээд тарьсан модыг нь яах бодлоготой байдаг юм.

“Чи яах гэж мод тарьсан юм модоо аваад явбал яв, байвал бай” гэх гээд байгаа юм уу л гэж бодох юм. Тарьсны, хийсний, хөдөлмөрлөсний эцэст ийм л юм болдог юм байна.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БИТГИЙ ХУЦ МИНИЙ ТАРЬСАН МОД МУУСАЙН АЦНУУДАА ТЭГЖ ХУЦВАЛ ЕРӨНХЙИЛӨГЧ АГАА ТЭРБУМ МОД ТАРЬ ГЭСЭН ТА НАР МИНИЙ МОДЫГ НАМАЙГ АЛЧИХААД ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭЭ ГЭВЭЛ НАДАД МУУСАЙН АЦНУУДАА 3 ТЭРБУМ ТӨГРӨГ БЭЛНЭЭР НЬ ӨГЧИХӨӨ ТЭГЭЭД БИ БАС ТАРЬСАН МОДНУУДЫХАА НЭР ТӨРЛӨӨР НЭГ МОДНООСОО ТУС БҮРТ НЬ 1,5 САЯ ТӨГРӨГ АВНАА ГЭЖ ХЭЛЭХ ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ БҮРЭН БАЙНА АХАА. БИТГИЙ ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ СҮЙТГҮҮЛ ЧАМАЙГ ХЭН МОД ТАРЬ ГЭСЭН ЮМ МОДОО АВААД ЗАЙЛ ГЭЖ БАЙГАА ТЭР ХУЛГАЙЧ БОЛ ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН НЭГ МУУ ГӨЛӨГ БАЙГАА ТЭРНИЙГ ХУЖАА ЭЗЭНТЭЙ ШҮҮХЭД ӨГ. МОНГОЛЫН БАЯЛАГ ХҮНИЙ ӨМЧ ШҮҮ ЛАЛАРУУДАА БОЛОХГҮЙ БОЛ ДҮҮ НЬ ОЧЬЁ ЯАСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧУУД ГЭХЭЭРЭЭ ИЙМ БАЙДАГ БАЙНАА

Зочин
Зочин

Ямар хөдөлмөрч хүн бэ

Irgen.
Irgen.

UY BE..ARAI CH UGUI BAILGUI dee....3000 mod iig ter unelgee xiisen xumuuserr ni tarij urguul...medruuleh xeregtei....Erunxiilugchuu..1 TERBUM modnii xutulbur .iim l zamaar untarna......

Irgen.
Irgen.

Unen nuser xudulmur shuu....Arai dendej bna.....Ingeed tur ni gutaagaad baibal xen mod tarihiin..30 M undur 1 sh xobor mod 5 say tug bno....

Зочин
Зочин

Говьд усалж 6 метр өндөр болгосон ховор модыг 1500 төгрөгөөр үнэлж яаж чадаж байна.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Тэгвэл 1тэрбум мод тарина гээд худлаа амнаас өөр юм алга . Энэ хүний тарьсан модыг услаад арчлаад улам сайхан болгоод цөлжилтээс сэргээлээд явахаар яадаг байна аа . Уурхайнууд арай дэндүү юмаа. Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Монгол улс Уурхайг шүтэж эх орноо хуухайруулж ямар ч эрүүл сайхан газаргүй болох юм байна. Энэ байдлаар бол Яандаа ард түмэн минь ...

Зочин
Зочин

Бухимдахгүй яадгийн дөрөв аравны сая таван сая биш. Дөрөв аравны таван тэрбумыг өгөх хэрэгтэй

eej
eej

terbum modton ugee heleesei bilee

Зочин
Зочин

ордны арын мод хэдэн жилийн өмнө1тэрбум 800 саяд үнэлэж байсан 1000 хүрэхгүйл мод байх арай.....

Зочин
Зочин

Дэндүү юм аа

Irgen.
Irgen.

Mod tarisan gaztaa ezemshih bas xujliin zaalt bgaa shuu....xumuuser xunii xudulmuriiguneguidujlj bgaa luibsrchdiig niigemd ilchleerei......xen 3000 modiig 4.5 say unelseniig olonniitedzarlaarai

Зочин
Зочин

Таны хөдөлмөр чухал биш. Яагаад гэвэл та хахууль өгсөн бол хэдэн тэрбумаар үнлэх байлаа.

ZOCHIN
ZOCHIN

TA ERUNHIILUGCH DEER ORSON N DEER YM BNA. TER HUN MOND TARII GEJ SANAACHILSANSHUUDEE....HARIU G N BUGDEEREE SONSII...

Ухна
Ухна

Ийм л байна даа эрх мэдэлтэн нар. Мод тарина гээд бөөн мөнгө гаргаад баахан хурал хийгээд байгаа дарга сайд ерөнхийлөгч нар жинхэнэ тарьж ургуулсан модыг огт тоодоггүй байдаг байх юм аа. Ийм байж тэрбум мод гэж солиороод яах ч юм дээ

Зочин
Зочин

Тойруулаад ухах байлгүй дээ . Ямар хангай газар алт ухах гэж байгаа биш дээ

Зочин
Зочин

Манай ерөнхийлөгч " тэрбум мод " - ныхоо дээжийг Тэрэлжид хувийн хамгаалалтдаа авсан юм гэсэн хэдэн Га - д , хэдэн МОДтой , хэдэн төгрөгөөр ҮНЭЛСЭН юм бол ... ?? , ТА ерөнхийлөгчтэй л уулзсан нь дээр байх - ТА ХОЁР ЯГ АДИЛХАН ЮМ БАЙНА ...

АРД ТҮМЭН
АРД ТҮМЭН

Нэгдүгээрт Та Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй уулз. Ам ажил хоёр зөрөөд байгааг нь ойлгуулж хэл. Хоёрдугаарт Цөлжиж байхад мод нүүлгэнэ гэж юу яриад байгаа юм бол. Энэ бол гэмт хэрэг. 1 га ой шатахад 140 сая төгрөгний үнэлгээ гарч байсан даа

Зочин
Зочин

Үүнийг чинь төр гээд байгаа юм шүүдээ хөө

Зочин
Зочин

Энэ арай дэндэнээ. Тарьж чадахгүй тасдаж чаддаг мудакууд л даа

Зочин
Зочин

Мод тарьж ургуулах гэдэг нөр их хөдөлмөр тэвчээр шаардсан ажил байдаг юм даа. Ариун хөдөлмөр үнэгүй болж авлига цэцэглэсэн улсад л 30 жилийн хөдөлмөрийг ингэж хямдхан үнэлнэ. Юун 4.5 сая. Нэг мод тарьж арчлах зардал ч түүнээс илүү гарна

Зочин
Зочин

Мод тарьж ургуулах гэдэг нөр их хөдөлмөр тэвчээр шаардсан ажил байдаг юм даа. Ариун хөдөлмөр үнэгүй болж авлига цэцэглэсэн улсад л 30 жилийн хөдөлмөрийг ингэж хямдхан үнэлнэ. Юун 4.5 сая. Нэг мод тарьж арчлах зардалд ч хүрэхгүй шүлс

Зочин
Зочин

Яанаа энэ төр засгийг аулгайлах мөрөөрөө хулгайлаад ядаж хүний урвуулсан тэр сайхан моднуудыг сүйтгэж яах нь вээ бүтээн босгож гийгүүлэхгүй мөртөө бүтээсэн юмыг нь битгий устгаад байгаач ямар шуналын бурууд вэ

Монгол хүн
Монгол хүн

Толгой нь ингэж ажилладаг хүмүүс л монголын төрд үүрэлчихээд байгаа юм даа.Нэг л их юм хийх гэж байгаа дүр эсгээд урьдын хийж бүтээснийг нурааж устган тэгээд хийсэн ч юм байхгүй шүдний чигчлүүртэй үлдээд шүдээ ухаад алга болно.Нэг иймэрхүү дүр зураг монголд бий болоод удаж байна.

Зочин
Зочин

Хүрэлсүх ерөнхийлөгчийн тэрбум мод тарих хөтөлбөр гэх үү, санаачилга гэх үү тэр нэг юм нь энэ хүний гучин жилийн хөдөлмөрийн дэргэд агаарын л юм байна даа.

Оюунаа
Оюунаа

Арай дэнднээ тэр говийн элсэн цөлд мод амархан ургах уу харин энэ хүнийг алдаршуулж тэнд нь байшин бариж өгөөд улам олон мод амьдруулж ургуулж говь нутгаа хамгаалаарай тэрбум модны эхлэлийг та тавилаа гээд урамшуулж 5 нь тэрбумыг өгөх хэрэгтэй. Ямар их хөдөлмөр ямар гайхамшигтай буян хийсэн хүн бэ танд талархан мөргөе. Урт насалж удаан жаргаарай

Дэмжигч
Дэмжигч

Ийм тохиолдолд олон хүний дэмжлэгийг авч, анхаарлыг хандуулвал бодлогын түвшинд дэмжигдэх, таны асуудал шийдэгдэх боломжтой шүү. Ерөнхийлөгч, ерөнхий сайдад мөн захиа бичиж өөрийн санаа бодлоо хүргүүлвэл дэмжигдэж бас юуны магад. Дамчий гуай таны хөдөлмөрийг хүндэлж, Монгол улсад бүхэл бүтэн 3000 модыг тарьж, ургуулж цэвэр агаар харамгүй бэлэглэж, байгаль, эх орноо гэсэн сэтгэлтэй байсанд талархаж байна. Маш их баярлалаа. Таныг дэмжиж байгаа шүү.

Цэцэг
Цэцэг

Энэ муухай хүйтэн сэтгэлтэй шуналтай компанийхныг. Хөөж зайлуулбал таарна

Алтаа
Алтаа

Ийм сайхан ажлын ард гарсан хүнээс энэ үг гарна гэж бодохгүй байна.

Зочин
Зочин

Бусдын хөдөлмөрийг үнэлж чаддаггүй буруу замаар будаа тээгчид их болжээ.30 жилийн хөдөлмөрийг нь үнэлээд дээр нь тарьц суулгац бүрийг нь үнэлэх хэрэгтэй 1 мод хэдэн арван саяын цэвэр агаар үйлдвэрлэж байгаль орчны тэнцвэрт байдалыг хадгалж байгаль экологийг сөрөг нөлөөллөөс хамгаалдаг тухай тооцоо судалгааг үндэслэх.үнэлүүлэх нь зөв байхаа

Монгол
Монгол

Мод тарина арчлана гэдэг чинь маш их хөдөлмөр шүү дээ төр нь яагаад үнэлж болдоггүй юм болоо тэр сайхан ургасан модыг нүүлгэн шилжүүлнэ ч гэх шиг арай л байна

Зочин
Зочин

Наад хүнд чинь хөдөлмөрийн баатар цол хүртээж болохоор! 30 жилийн хөдөлмөрийн үр шимийг дэндүү бага үнэлж байна. Доор хаяж тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин

Агуу попорчин чинь таг уу яаж бодохлээрээ 4.5 сая болдог юм бэ Монгол улсад сэндийлсэн газар хэрэггүй байгаль дэлхийд ургасан модоо хамгаалах сэтгэл алга бол суудлаа өгөөд зайлаж үз дээ

Зочин Зочин
Зочин Зочин

Хонцын сэтгэлтэй байгал сүүтгэгч нартай ёстой үзнэ шүү Дэлхийд очиж попрчоод таг уу хужаагийн мөнгөний боол ууд

Холбоотой мэдээ

Back to top button