Хотын мээр "Далан давхар"-аас 10 га газрыг дүүгээсээ гуйж авсан уу
Бурхан болоочдыг нутаглуулсан хамгийн том шарилын газар бол “Далан давхар” юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсэрт 70 га газрыг эзэлдэг. Уулын хэд хэдэн бэлийг дамнан оршдог.
Энэ газрыг цэгцэлж янзална гэж хэдэн ч засаг даргын нүүр дамжсан асуудал болоод удаж байна. Уламжлал ёсоор Хотын мээр Д.Сумъяабазар бас ажил хэрэг болгохоор төлөвлөгөөндөө тусгасан.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, "Далан давхар" оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж тусгасан.
Энэ газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төсөл саяхнаас хөдөлж эхлэв. Улмаар оршуулгын газрын нийт 70 га газрын 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр булшнуудыг хөндөж, гэр бүлийнхэн нь самнаж эхлээд байгаа юм.
Энд нэг зүйл тодруулах хэрэгтэй. Тус "Далан давхар"-ын газрыг Аса Д.Дагвадорж эзэмшдэг гэх мэдээлэл. Одоогоос хэдэн жилийн өмнө "Японы хөрөнгө оруулалттай компани "Далан давхар"-ын газрыг худалдаж авсан. Нэр нь нууцлагдмал тэр компанийн захирал сүмогийн их аварга Д.Дагвадоржийн түнш" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн нийтлэгдэж шуугицгааж байлаа. Эл мэдээлэл цацагдсаны дараа төд удалгүй оршуулгын газрыг хашаалаад эхэлсэн билээ. Япон маягийн орон сууцны хороолол сүндэрлэнэ гэдэг шуум дэгдэж байв.
Энэ удаад ч ийм мэдээлэл холуур тойрсонгүй. Өөрөөр хэлбэл дүүгийнхээ эзэмшил бүхий дээрх газраас тодорхой хэмжээг нь Хотын мээр гуйж, зөвшилцөж, ятгаж байж 10 га газрыг авч цэцэрлэгжүүлэхээр болсон гэх мэдээлэл.
Ямартай ч Хотын мээр дүүгээ хувийн журмаар ятгаж төрийн ажлыг бага сагаар урагшлуулах л бололтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр даварсан байна. Үеийн үед талийгаачдыг оршоосон газрыг хуйвалдааны замаар худалдаж аваад байхдаа яахав дээ..
Сүнснүүдтэй цуг зугаалах цаг ирждээ
Шарилын газар орон сууцанд хэнч орохгүй шүү дэн
Залуучуудаа үүнд анхаарлаа хандуул. Дагвадорж Японы компаниар хаацайлж авсан нь үнэн. Сумьяабазарыг шууд огцруулах ёстой. Дэлхийд 3-т дугаарлагдсан байсан циркээ ч авмаар байна. Соёлын сайд нэртэй мануухай Номин гэгч сумкаагаас газар авсан бололтой. Хоёуланг нь холбоод төрөөс зайлуулая.
Энэ олон сүнсүүд минь луйварчин ах дүү хоёрын хамтдаа аваад явахыг гуйж байна. Учир нь төрийн, түмний луйварчдад хариуцлага тооцдог төр Монголд байхгүй. Эрхэм сүнсүүд минь та нарыг чадна гэж итгэж байна шүү.
Долгорсүрэнгийнхэн үхсэн хүн ч тайван хэвтүүлэхгүй нээ
Япончууд өөрсдөө орно биз дээ
Яахаараа энэ газар Дагвадоржийн газар байдаг юм. Шарилта нь цуг улс нь зараад л нөгөөх нь аваад л байж байдаг болж таарч байна уу. Битгий гуцаараа муу Пизда нар минь.