Нийгмийн

Засгийн тэргүүний үг: “ЭНЭ ЖИЛ урд хил НЭЭГДЭХГҮЙ”

Өнгөрөгч Баасан гарагт /2022.04.15/ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Урд хил бүрмөсөн нээгдэнэ гэдэг энэ жилийн хувьд амаргүй” хэмээн дуугарсан.

Урд хөрш Монгол Улсын коронавирусийн халдварын тархалтаас сэрэмжилж, хатуу шаардлагууд тавьж хилээ хааж байсан. Гэтэл өнөөдөр “Ковид-19"-ийн Омикрон хувилбар тархаж, ихэнх хотуудынхаа зорчих хөдөлгөөнийг хаасан гэх шалтгаантай байгаа юм.

Мөн ирэх аравдугаар сард БНХАУ-ын коммунист нам их хурлаа хийх товтой. Тэр болтол хилийн боомтуудаа өмнөх шигээ нээлттэй байлгахгүй гэх бодлого баримталж байгаа тухай ч яригдаж буй. Үүнээс цааш улс төрийн олон шалтгаан бий.

Манайхны таамгаар бол ирэх арваннэгдүгээр сарын орчимд харьцангуй гайгүй болох аж. Ийм мэдээллийг Гадаад хэргийн яам, тусгай албатууд нь Засгийн өгч байгаа.

Тэгэхээр ирэх жил хүртэл бараа бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийн агшилт хоёрт иргэд ахиад багагүй хугацааны ачаа үүрэх нь тодорхой байна.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Ashgui dee orj irdeg hor bagasah n

Холбоотой мэдээ

Back to top button