Сумдын ЗДТГ-ын албан хаагчдын цалинг нэмнэ

Төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Уг асуудлаар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ "Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хангамж муу байгаа. Ялангуяа сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа, хэвтээ тогтолцоонд буюу Тамгын газрын дарга нь өөрөө томилж байгаа албан тушаалтнууд ТЗ-3 ангиллаар цалинжиж байгаа. Босоо буюу дээрээс томилогдож байгаа албан тушаалтнууд ТЗ-4, ТЗ-5 ангиллаар цалинжиж байна. Үүнээс болоод тэгш бус байдал үүсэж байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар энэ асуудлыг нэг мөр цогцоор нь шийдэх байдлаар судалж танилцуулах үүрэг өгч хойшлуулсан. Энэ асуудал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа" гэжээ.
Д.МӨНХБАТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумын ЗДТГ-н дарга хадам ээж минь мандтугай. Цалин чинь буусан уу
nemeed hereg baihgui shdee baraa bvteehdehvvniihee vniig harin buulag tsalin nemvvl dagaal bvh yumnii vne oson ?
Юу ч хийхгүй бгаа зарим сумуудын засаг дарга нарын цалин нэмж яадгын