НИЙГЭМ
Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хорино
Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон.
Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг энэ сарын 12-ны өдөр түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан ч 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал болж, Ч.Мөнхбаярыг цагдан хорихоор шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүх хурлын шийдвэрийн талаар Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэ "СБД Ерөнхий шүүгч надад тийм эрх мэдэл байхгүй гээд гаргасангүй ээ" хэмээн нийтэллээ.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн Хятадыг эсэргүүцдэг хүн дээ.Монгол ахан дүүсээ өмөөрдөг.Үнэний төлөө явсан хүн Монголд заавал хохирдог жамтай.Тэхдээ цаг үе өөо байгаа болохоор гайгүй гэж найдаж байна.