Нийгмийн

"Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ, НИТХ-аас ярьж байна” хэмээн иргэдийг залилдаг байжээ

Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн хурлаас ярьж байна” гэж итгүүлэн улмаар “Ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, мэхэлдэг этгээдийг шүүх процесс үргэлжилсээр байгаа аж.

Тодруулбал, 1993 онд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой эмэгтэй эл хэргийг үйлдсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 1/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

Дараа нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хуулийн тэгшитгэлд хамрагдаж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан байна.

Тэрбээр:

  1. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Н-аас 214.200 төгрөгийг,
  2. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Ц-оос 293.800 төгрөгийг,
  3. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.Ө-аас 284.100 төгрөгийг,
  4. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Э-аас 296.900 төгрөгийг,
  5. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.А-оос 201.000 төгрөгийг,
  6. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Г-ээс 110.400 төгрөгийг,
  7. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Б-ээс 284.200 төгрөгийг,
  8. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч С.Э-аас 119.400 төгрөгийг,
  9. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Э-ээс 209.100 төгрөгийг,
  10. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Т-оос 116.700 төгрөгийг,
  11. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Т.Н-ээс 218.000 төгрөгийг,
  12. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Д.Д-аас 454.600 төгрөгийг,
  13. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.С-оос 329.900 төгрөгийг,
  14. 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Б-аас 110.400 төгрөгийг,
  15. 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Н-аас 248.200 төгрөгийг,
  16. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Э.О-ээс 128.400 төгрөгийг,
  17. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.З-ээс 256.800 төгрөгийг,
  18. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Б-ээс 128.400 төгрөгийг,
  19. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.Д-аас 100.400 төгрөгийг,
  20. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Б-ээс 436.900 төгрөгийг,
  21. 2021 оны 3 дугаар сарын 24, 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Г-аас 440.200 төгрөгийг,
  22. 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Т-оос 208.400 төгрөгийг,
  23. 2021 оны 4 дүгээр сарын 29, 5 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Ц-аас 2.314.900 төгрөгийг,
  24. 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.О-аас 100.400 төгрөгийг,
  25. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.И-ээс 1.673.000 төгрөгийг,
  26. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Ш-аас 893.000 төгрөгийг,
  27. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Р.С-оос 745.600 төгрөгийг,
  28. 2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд хохирогч Б.Б-оос 1.798.600 төгрөгийг,
  29. 2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч М.М-өөс 2.189.700 төгрөгийг,
  30. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Ө-ээс 438.400 төгрөгийг,
  31. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Д-аас 796.800 төгрөгийг,
  32. 2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Н-ээс 4.116.600 төгрөгийг,
  33. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Х-аас 2.649.800 төгрөгийг,
  34. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ч.Г-өөс 2.690.900 төгрөгийг,
  35. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Д-ээс 2.876.500 төгрөгийг,
  36. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Оюунзаяагаас 1.461.000 төгрөгийг,
  37. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Б-оос 2.650.300 төгрөгийг,
  38. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч М.С-ээс 1.800.000 төгрөгийг,
  39. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Ц-ээс 1.122.400 төгрөгийг,
  40. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хохирогч Ц.Г-аас 2.118.200 төгрөгийг,
  41. 2021 оны 8 дугаар сарын 02, 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” эмнэлгийн байрнаас хохирогч Г.А-аас 6.940.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 44.566.500 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Овоо залилжээ.

Зочин эд юу шийдэх вэдээ.
Зочин эд юу шийдэх вэдээ.

Энэ байдал нь нөгөө сэнжтэй төмрүүдийг авахдаа мөнгө төлж хахууль өгч авдагийг илхэнээ илэрхийлж буй нь энэ шүүдээ. Энэ хогийн коммунист сэтгэлгээнээс гарч паалантай тэмдэг шүтэж солиорохоо больцгоо хүмүүсээ. Үүнд ерөнхийлөгч ч онцой анхаарч реформ хийсэндээ. үгүй л биздээ

Зочин
Зочин

Сайн байна. Авхаалжтай

Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЭЭ МУУСАЙН ТЭНЭГҮҮД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ НЭГ МУУ ТӨМРИЙГ ШҮТЭХЭЭР ИНГЭЖ БАЛАРЧ БАЙГАА ЮМ.ХУЛГАЙЧИД ЗАЛИЛУУЛЖ БАЙХААР НАДТАЙ АРХИДААД ХҮҮХЭНДСЭН БОЛ ОДОО МААДГАР БАЙХГҮЙ ЮУ? ЗАЯА ЧИНЬ ДЭЭ ТАВИЛАН ЮМ ДАА АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button