Нийгмийн

АТГ-аас М.Энх-Амгалан, А.Гансүх нарын хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байна

Яг одоо АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийг албадан дуудаж, мэдүүлэг авч, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ оронд нь газар эзэмших эрх хахуульд авсан хэргээр АТГ шалгаж эхэлсэн юм.

Тодруулбал, хуулийн байгууллагаас 2017 онд А.Гансүхийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож байсан байна. Гэтэл үүний цаана прокурор асан М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүүгээр дамжуулан А.Гансүхийн дүүгээс хотын төвд том хэмжээний газартай компанийн хувьцааг авахуулж хахууль авч хэргийг наймаалцсан байж болзошгүй гэгдэж байгаа юм.

АТГ-аас тэднийг дуудсан ч цаг хугацаанд очиж мэдүүлэг өгөхгүй байсан учраас дайчлан авч ирж, байцаалт авч буй аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР БАЙСАН ХҮНИЙГ ШОРОНД ОЧИХОД НЬ ХУЛГАРУУД ЁСТОЙ ЖИНХЭНЭ НИНЖА БОЛГИЙШТ.ЭНХАМАГЛААН ХАМАА ГЯЛС ҮНЭНЭЭ ӨЧӨӨД ТЭНСЭН ШААХАА БОД ХАМАГ ҮНЭНЭЭ ЗҮРХЭН ТУС ГАЗРАА ГАРАА ТАВЬЖ БАЙГААД НАМАЙГ МИНИЙ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООД ӨГЧИХВӨЛ УИХ н ГИШҮҮН БОЛГООД ХЗДХ яамны САЙД БОЛГОНО ГЭЖ ХОШГИРУУЛААД БИ САЙД БОЛЦНООР СЭТГЭН БОДООД ИЙНХҮҮ НЭГ ХУДГИЙН НААРАН ДЭЭР ТӨМСӨГӨӨ ТЭМТРЭН ХЭВТЭХ ГЭЖ ҮҮ? ХОРВОО ЧИ ДЭНДҮҮ ДАВЧУУ ГЭЭД ХЭЛ ЯАДЫН НЭГ Л АМЬДРАНА ХАМТРАГЧ НАРАА ХАНАРТАЛ ТАТААД ӨӨРӨӨ СУГАРАН ҮЛДЭЭД ХОТ ТОХИЖУУЛАХЫН ХОКЕИЧИН БОЛЧИХОО ШОРОНД ЯВСНААС ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ ХАМАА

Холбоотой мэдээ

Back to top button