Д.Эрдэнэбилэгийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн цагдан хорих шүүх хурал болно

Өнгөрсөн мягмар гарагт АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг аваад шөнө явуулсан. Түүнчлэн түүний хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, нэгжлэг хийх процесс болсон.
Тэгвэл өчигдөр үдээс хойш түүнийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн бөгөөд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ.
Прокуророос түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих саналаа ийн хүргүүлээд байна.
Засгийн газраас Д.Эрдэнэбилэгт хамаарал бүхий “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компаниудыг төрд эргүүлэн авах шийдвэр гаргаад буй. Одоогоор Д.Эрдэнэбилэгээс ямар асуудлаар мэдүүлэг авсан болон цагдан хорих гэж байгаа нь тодорхойгүй байгаа ч Хөгжлийн банкны агуулга байх магадлалтай юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Omhii hulgaichiig tenger nergeed ognoo gaigui
Монгол мафийн эзэн юмдгуудаа энэ хүн
Өнөөөдөр хорих юм уу
САХАЛАА ЧИ НАДАД ХЭДЭН ЮМ ӨГСӨН БОЛ ИНГЭХГҮЙ Ч ХУДЛАА ПЭЭДЭЛЗЭЭД Л ЯВААД БАЙСАН БИ ЧАМД ХЭЛСЭН ШҮҮ. НАДАД НЭГ АЯТАЙХАН ХЭДЭН ЦААС ӨГЧИХГҮЙ ОДОО ЧАМД 99 ЖИЛ ӨГНӨ ГЭЖИЙНАА ЯАНА ДАА ЧИ МИНЬ ЖИНХЭНЭ ЛАЛАРААРАА ЭРГЭЛЭЭ ДЭЭ.
Элбэгээ сахал 2 ын шүүгчид 70 гаран хувь байдаг. Шүүхийг үндсээр нь цэвэрлэхгүй бол луйварчид шийтгүүлнэ гэж байхгүй ээ