НИЙГЭМ
		
	
	
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдаж байна.
Бүртгэл өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүйг анхаарна уу. Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол дурдсан хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна.
Шалгуулагчид:
-Математик
- Монгол хэл
 -Нийгэм судлал
 -Англи хэл
 -Физик
 -Хими
 -Биологи
 -Газарзүй
 -Орос хэл
 -Түүх гэсэн 10 хичээлээс хоёроос дээш хичээл сонгох боломжтой.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.