
Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээгээр эзэмшиж байсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэр гаргасантай холбогдуулан, өмчүүдийг нь төрд бүртгэх процесс өрнөж буй. Энэ хүрээнд "Blue sky" товерын найман давхрын нийт талбайг төрийн өмчид бүртгэсэн байна.
Тодруубал, уг байршлыг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компанийн мөнгөөр худалдан авч, "Кью Эс Си" ХХК оффис түрээсийн байдлаар ашиглаж байсан аж. Уг байранд ХХБ-ны банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн албан өрөө байжээ.
Засгийн газраас "Дарханы төмөлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалсантай холбогдуулан, уг байршлаас Д.Эрдэнэбилэгийн багийнхан нүүсэн байна. Үүнийг хуулийн байгууллагын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг дэх “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл үүсгэж, Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих санал гаргасан аж.
Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгийг нотлох баримтуудыг устгаж, зөөвөрлөж болзошгүй гэх үндэслэлд тулгуурлан, саатуулах ажиллагааг явуулсан байна. Д.Эрдэнэбилэг нь одоогоор ШШГЕГ-ын хаьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгааг эх сурвалжууд тодотголж байна.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм л аюултай нөхөр юм бол ердөө ингээд ингээд л төр өмчөө авчихана ш дээ. Юуг нь сах####, сах#### гээд тойроод байсан юм. Нямдоржид бас д####д “санаа” байнаа, байна
Ийм хөгийн юмаар саатуулсан юм уу.
Циркээ ингээд буцаагаад аваачээ
Buh yumiig ni huraaj arrd tumend taraa
Ene odoo yu l bolood bna daa. Khynii khuviin umchiig ingej shyykhiin shiidvergyi shuud deeremdeed baij bolj l bgaa um baikhdaa. Neg l bishee.
Хэдэн зуун тэрбумаар биш 1.8 их наядаар хувааж идээд найдваргүй зээлийн ангил####д орсон хөгжлийн банкны асуудлаа хамгийн эхэнд яар####тай шийдээрэй хажуугаар нь өөр юм гаргаж ирж саармагжуулж хулгайч нараа хамга####дгаа боль ард иргэд чинь тэнэг биш.