Харилцан байр суурь: Иргэдийн тарьсан 3000 модыг сүйтгэж, бүтээн байгуулалт эхэлсэн үү

ИРГЭД: БИД ТББ БАЙГУУЛАН, 18 САЯ ТӨГРӨГӨӨР 3000 МОД ТАРЬСАН
ХУД-ийн дөрөвдүгээр хороо, Арцатын аманд байрлах "Арцат лакшари вилла" хотхоны оршин суугчдаас мэдээлэл ирлээ.
Тодруулбал, "Манай энд буюу Арцатын амны баруун энгэрт 2007 онд Япончууд мод тарих шуудуу татаж өгснийг оршин суугчид үргэлжлүүлээд, хоёр жилийн хугацаанд 3000 гаруй мод, бут тарьсан. Бид бүх ажлаа албан ёсоор явуулахын тулд "Жаргалтай байгаль" ТББ байгуулж, 18 сая төгрөг зарцуулан ойн төгөлтэй болохыг зорьсон. Хүн цалинжуулж, мод бутаа арчлаад явж байсан.
Сарын өмнө ерөнхийлөгч болон БОАЖ-ын сайдад бичгээр хийсэн ажлын тайлангаа хүргүүлэхийн зэрэгцээ, цаашид 10 мянган модтой төгөл болгох зорилтоо танилцуулсан. Мөн ойжуулах ажлыг хийгээд явж байхад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хэсэг хүмүүс энэ газрыг маань хууль бусаар ААН авах гэж байгаа тухай бичгээр хүргэсэн.
Гэтэл одоо өнөөдөр гэнэт машин техниктэй ирээд, "Бид нар энэ моднуудыг сугалж аваад өөр газар аваачаад тарьчихна. Энд хотхон барина" гэсэн хүмүүс ирээд модыг сугалж, газрыг трактор оруулаад тэгшилж байна. Бид нар одоогоор Богд хан уулын хамгаалалтын захиргаа, БОАЖ-ын сайд нарт хандаад байгаа ч цаашид хэрхэн яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна" гэлээ.
-КОМПАНИ: ӨНГӨРСӨН НАМАР ШӨНӨӨР ХҮМҮҮС ХАШААНД МОД ТАРЬЧИХСАН-
Бид уг иргэдийн өгсөн мэдээллийн дагуу тарьсан мод, бутыг нүүлгэн шилжүүлж, газар шорооны ажил эхлээд байгаа "Цогт-Адуу" ХХК-ийн төлөөллөөс тодрууллаа.
Ингэхэд "Манайх энэ газрын зөвшөөрлийг арваад жилийн өмнө авсан. 0.05 га жижигхэн газар байгаа. Гэтэл өнгөрсөн намар есдүгээр сард нэг шөнө дотор хүмүүс мод тарьчихсан байсан. Хавар болоод бид нар газар дээрээ ажиллах гэж ирээд иргэдийг модоо аваач гэхэд аваагүй. Тэгэхээр нь өнөөдөр модны мэргэжлийн компанид хандаж, шилжүүлэн суулгах үйлчилгээ авсан.
Тухайн компанид хүлээлгэн өгөөд тарьсан иргэд нь өөрсдөө газраа бэлдэхээрээ аваг гэсэн утгата гэрээ хийгээд сугалж байтал тарьсан хүмүүс нь гараад ирсэн. Тэд нар танайх мэргэжлийн хүмүүсээрээ авхуулаад өгчих. Бид нар хашаандаа тарина гэж байна. СӨХ-ийн дарга нь өөрөө гарч ирж уулзсан. Хотхоны оршин суугчид олон хүмүүс байгаа учраас тэр бүхэнд бид нар танилцуулах нь өрөөсгөл. Тийм учраас хариуцсан албан тушаалтанд л бүх материалаа танилцуулсан.
ЕТГ албан хүсэлт явуулсан гэхээр нь манайх бас тайлбар бичиг явуулсан. Хариу ирээгүй л байна. Энэ хүмүүс энэ уулын энгэрт нэлээд газар олон мод тарьсан юм билээ. Тэрнийх нь нэгээхэн хэсэг нь манай хашаанд ороод ирсэн" гэж тайлбарлалаа.
Арцатын амны баруун энгэрт тэр чигээр нь хотхоны оршин суугчид ТББ байгуулан, 3000 гаруй мод, бут суулгаж, арчлалтыг нь өөрсдөө хүн цалинжуулан хариуцаж байгаа аж. Тухайн газар 0.05 га газар эзэмших эрхтэй "Цогт-Адуу" компани газар дээрээ аялал жуулчлалын жижиг цогцолбор барихаар төлөвлөж. Ингээд ажлаа эхлэхдээ ойн төгөлийн өөрсдийн хашаа руу орсон хэсгийг суллаж, газраа чөлөөлөх шаардлага үүссэн нь иргэд, компани хоёрын дунд үл ойлголцлыг үүсгэсэн байна.
Хотхоны оршин суугчид, Ерөнхийлөгч болон сайдад илгээсэн бичигтээ хариу хүлээж байгаа аж.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10жил газар дээрээ юм хийгээгүй бол хураагдах болчихсон газар юм биш үү? Шөнөөр мод тарина ч гэж юу байдгийн.
Yatsan balai uls geheeree iim bdgin be
Shunuur mod taritsan genuu iim hachin ulger shaahaa boliochdee
10 жил анхаараагүй хаячихаад ганц шөнийн дотор мод тарьчихсан гээд сууж байхаасаа ичээсэй
нэгнийхээ хийснийг нурааж бүтээн байгуулна гэж юу байсан юм. ерөнхийлөгч нь шал худлаа тэрбум мод гэж попрооп... газар дээрээ иргэдийнхээ тарьсан модыг булгалж байх гэж
Өдөр л тарьдаг ш дээ.Хэзээ ч шөнө мод тариагүй ээ. Хотхоноосоо усалгаа гаргаж услаж маш их хөдөлмөр шингэсэн моднууд юмсан.