Нийгмийн

Д.Монголхүү хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хариуцсан прокурор нь солигдсон шалтгаанаар тавдугаар сарын 09-ний өглөө 09:00 цаг хүртэл хойшилжээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм. Улмаар прокуророос дахин хянаж үзээд шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button