НИЙГЭМ

Талбай дээр жагссан Д.Монголхүүг баривчилжээ

АН-ын гишүүн Д.Монголхүү, “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр нарын хүмүүс Сүхбаатарын талбайд 10 гаруй хоног жагсаж байна. Тэд “No naadam” хөдөлгөөний хамтаар, Засгийн газарт огцрох шаардлага хүргүүлэх зорилготой байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Д.Монголхүүг хийж буй жагсаалынх нь үеэр баривчлан авч явжээ.

Д.Монголхүү өчигдөр манай сайтад өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Бид Засгийн газарт ганцхан шаардлага тавьж байгаа нь огцрох. Энэ Засгийн газар одоо хариуцлага хүлээх хэрэгтэй. Чадамжгүй гэдэг нь нэгэнт харагдлаа. Манай жагсаалд дотнынх нь хүмүүс ковидын халдвараар нас барсан иргэд ихээр нэгдэж байна.

Одоогоор нэгдсэн, дэмжиж буй хүмүүсийн нийт тоог хэлэх боломжгүй байна. Манай шаардлагыг Засгийн газар хүлээн авах хүртэл бид жагсана. Иргэд нь төв талбай дээрээ жагсаж, дуу хоолойгоо хүргэж байхад гарч ирээд уулзчихгүй, энэ бол эрүүдэн шүүлтийн нэг  хэлбэр” гэж ярьж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2021-09-30 20:02

Монголхүү цагдаагийн хэсэг дээр хэд загнуулж ганц хоёр эрүү, шанаа аваад л ахаа болилоо гэнэ биз, харин тэмцэгч үнэхээр мөн бол шоронлщд чинь ормоор байна гэх байлгүй

Зочин
Зочин
2021-09-30 22:13

баатар нэр шаасан чи өөрийхөө т�##�аар л яричхлаа. Чам шиг юм гэж юу бхавдээ

Холбоотой мэдээ

Back to top button