УЛС ТӨР
Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг МАРГААШ чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хэлэлцсэн.
Гэвч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Тодруулбал, гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо бүрэн танилцаагүй, тус хорооны ирц бүрэн бус гэх шалтгаанаар шийдвэрээ гаргаж чадаагүй байгаа юм.
Тэгвэл гишүүдийн түдгэлзүүлэх асуудлыг маргааш /2022.04.29/ халдашгүй байдлын дэд хороо, хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар эцэслэн авч хэлэлцэхээр болжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.