Нийгмийн

Тахийн унаганд нэр өгөхөд 100 ам.доллар төлдөг

Манай улсад Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Тахийн тал, Завхан аймгийн Хомын талд тахийг нутагшуулан өсгөж байгаа бөгөөд нийт тоо толгой 850 гаруй болжээ.

Үүнээс 120 гаруй нь Хомын талд нутагшиж байна. Хомын талын тахь төслийг Швейцарийн “Mava” сан хөрөнгө оруулж, дэмждэг бөгөөд 2004 оноос хойш сая гаруй ам.доллар зарцуулжээ. Уг хөрөнгө оруулалт нь тахь нутагшуулах үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулагддаг.

Төслийн багаас байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татах зорилгоор "Тахийн унага үрчлүүлэх” хөтөлбөр нь зохион байгуулдаг. Үрчилнэ гэдэг нь сонгосон унагандаа нэр өгч цаашдаа төслийн багийн ажилтнууд "эзэнд" нь зураг, бичлэгийг нь илгээх, унаганы өсөлт, хөгжил бусад мэдээллийг зурвасаар илгээдэг байна.

Унаганд нэр өгөхөд 100 ам.долларын үнэтэй байдаг байна. Энэ жил Хомын талд 30 унага мэндлэх аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-29 08:05

Зөв санаа байна

Холбоотой мэдээ

Back to top button