УЛС ТӨР

Д.Пүрэвдаваа: АН-ын даргыг батламжлах асуудалд УДШ хойрго хандаж байна

Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр /2022.05.18/ төв талбайд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тавдугаар сарын 08-нд онц их хурал зохион байгуулсан. Уг хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаа улс төрийн зөвлөлд ирүүлжээ. Шийдлүүд дээр үндэслэн улс төрийн хоёр шийдвэр гаргасан байна.

Энэ талаар тэд хэлэхдээ, "Тавдугаар сарын 08-нд болсон онц их хуралд 100 мянга гаруй гишүүд оролцож санал бодлоо илэрхийлсэн. Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, эрх баригчдад шаардлага хүргүүлье гэсэн. Хоёрдугаарт, АН-ын анхан шатны 330 нэгжид байгаа гишүүд дээд шүүх дээр өрнөж буй улс төрийн намын бүртгэлийн асуудалд шаардлага хүргүүлж, оролцоё гэх уриалга маш ихээр ирсэн. 18, 19, 20-ний өдрүүдэд ажиллах ажлын төлөвлөгөөг гаргасан.

Д.Пүрэвдаваа: 20-нд дээд шүүх Ардчилсан намын даргаар Х.Баттулгыг батламжлах эсэхийг хэлэлцэх хуралдааны товыг зарласан. Маш тулгамдсан хугацаатай. Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 13-нд материалаа хүргүүлсэн. Сарын хугацаанд хариу өгөх ёстой. Гэвч сар өнгөрчихсөн. Ажилдаа удаан хойрго хандаж байна. Хоёр гуравхан хоногийн өмнө шүүх хурлынхаа товыг зарлаж байгаа нь гайхшрал төрүүлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x