Нийгмийн

“Түмэн шувуут" ХХК өндөгний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой

“Түмэн шувуут" ХХК 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм.

2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 40 мянган дэгдээхийн нэг, өндөглөгч тахианы дөрвөн байр ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр “Түмэн шувуут” ХК жилд 150 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд дотоодын өндөгний хэрэглээг ойрын гурван жилд 100 хувь хангах боломжтой болох юм.

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой зөв ингэж хөдөлмөрлөж байгаа хүмүүстээ санхүүгийн ахиухан дэмжлэг үзүүлчихэд юу нь болдоггүй юм бэ?.

Холбоотой мэдээ

Back to top button