УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: 2024 онд өвлийн цагаар цахилгааны хязгаарлалт хийдэг болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид олон хөтөлбөр, төлөвлөгөөтэй болоод байна. Ингэснээр олон зүйл рүү самгардаад байна. Жижигхэн эдийн засагт тодорхой хэдэн зүйл дээр л анхаараад үр дүнг нь үзмээр байна. Олон зүйл рүү самгардчихаар үр дүн гарахгүй байна. Сангийн сайд Засгийн газрын нэгж бүр хариуцлага хүлээж гэж хэлж байна. Цагаа тулахаар худлаа шүү дээ. Баримт бичиг үйлдвэрлээд л, гоё нэр өгөөд л байна. Гэтэл хэрэгжээд явж байгаа нь алга. Хэрвээ хэрэгждэг байсан бол ядуурлын түвшин буурсан, валютын түвшин хараат бус байх ёстой. 30 жил гоё сайхан зүйл ярилаа.

Нефтийн үйлдвэр ярьсан хэвээрээ л байна. Эрчим хүчний хараат хэвээрээ. 2024 онд бид өвлийн цагаар цахилгааны хязгаарлалт хийдэг болно гээд би хэлээд байгаа шүү. Учир нь эх үүсвэр байхгүй. Шинэ эх үүсвэр байгаа юу" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button