НИЙГЭМ

Цонхоор "аюул" шидэхээ хэзээ болих вэ

Иргэдийн  амьдралын хэв маяг хөдөөнөөс хот руу чиглэж нэг ёсондоо нүүдлийн иргэншлээс суурин иргэншилд эрчимтэй шилжиж байна. Суурин иргэншилд шилжинэ гэдэг нь дагаад хамтран амьдрах соёлд суралцах хэрэгтэй болно.

Харин манай улсын иргэдийн ихэнх нь ийм төрлийн соёлд суралцах нэн тэргүүний шаардлагатай болжээ. Тэр тусмаа байр орон сууцанд амьдарна гэдэг нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрхээ хязгаарлаж, дэг журамтай хариуцлагатай хөрш байхыг шаарддаг.

Гэтэл татсан тамхины ишээ цонхоороо “хээв нэг” нясалснаас үүдэж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул занал учирч байна. Саяхан л гэхэд байрны гадаа зогсож байсан автомашин дээрээс дутуу унтраасан тамхины ишээ хаяснаас болж шатсан хэрэг гарсан. Тэр ч бүү хэл агаарт салхилуулахаар түрж явсан нярайн дээрээс тамхины иш унаж хүүхдийн нүүр гарыг түлэнгээ алдаж байсан хэрэг ч гарч байв. Энэ бол наад захын жишээ. Шидсэн “аюул” нь доод айлынх нь тагтан дээр унаж гал түймэр дэгдсэн гэх жишээ тоолохын аргагүй олон.

Цонхоор шидэгддэг аюулууд ганцхан тамхины ишээр зогсохгүй. Элдэв хог цаас, архи, пивоны шил, мөлжсөн яс, варений шил, хүүхдийн памперс тэр ч бүү хэл хосууд хэрэглэсэн “trust”-аа цонхоор шидэж түүнийг нь гадаа тоглож байсан жаал хүү барьчихсан тоглоод гүйж байсан нь сонсогдож байв.

Энэ мэт аюулыг бодитоор тооцож үзвэл цонхоор доошоо жижиг чанамлын шил шидсэн гэж бодъё. Ингэхэд шилний унах цохилтын хүч нь шидсэн давхраас хамаарч 5-30 кг хүчтэй цохино. Энэ нь хүнийг хангалттай үхэлд хүргэх хүч юм. Хэрвээ та нэг ширхэг зоос шидэхэд цохилтын хүч нь тоосго унагасантай тэнцүү болж очдог гэж бодох хэрэгтэй. Зөвхөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах зүйлсээс гадна хог шидэхэд түүнийг цэвэрлээд зогсож байдаг ээж, эмээгийн чинь насны хүмүүс байдаг гэдгийг бодоорой.

Иймд цонхоор юм шидэх нь согтуугаар машин жолоодохтой дүй цэхүйц хүний аминд хүрэх аюултай. Бас санаатайгаар "хүний аминд хүрч буй" үйлдэл юм. Иргэд эрхээ эдэлж байгаа шигээ үүрэг хариуцлагаа үүрч хамтран амьдрах соёлд суралцах хэрэгтэй байна. Энэ нь ч манай улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй биз ээ.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад хөдөанийхөн чинь хэзээ ч болихгүй тагтан дээр тамхи татна олуулаа нийлж гэртээ архи ууна аймаар чанга ярина харэлдэж зодолдоно үүдэндээ хогоо хаяна автобусаар дүүрэн утсаараа ярина үнэн бүтэхгүй хүмүүс ш дээ

zochin
zochin
Reply to  Зочин

zaaval hodooniihn gj tiim humuus bdgimu

Зочин
Зочин

arhi tamhi s 3aasaa uur yum meddgui humuus yumdaa

Зочин
Зочин

цонхоороо юм шидсэн айлыг байрнаас нь албадан гаргаж тухайн байрыг нь улсын орлого болгож дуудлага худалдаагаар зараад уг үнийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг болох хэрэгтэй. Үүний тулд орон сууцны цонхыг хянах хүчин чадал сайтай камерийг бүх орон сууцны гадна хүрэлцэхүйцтоогоор нь байршуулах.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ardchilsan uls bga shu communist ulsdaa ochij naad durmeeree amidar

Зочин
Зочин

хэдэн жилийн өмнө барилгын дээвэр дээрээс бээлийнд хийсэн боолт шидэхэд 570-н дээврийг цөмлөн орж байсан хэмээн дуулж байсан шүү,шидэлтийн хүч аюултай хаа хаанаа бие биедээ хэлж байхгүй бол санамсар болгоомжгүйгээсээ өрөөлийг бөгөөд өөрийгөө хохироогоод яахавдээ

Зочин
Зочин

Цонхоор сүү , цайны дээж өргөж бодвол сайн сайхныг хүсэж цацаж газарт унахаасаа өмнө бусдын эд , өмч дээр асгаж шууд бухимдал хараал болдогыг ойлгохгүй байгаад харамсаж бдаг.
4зүг 8 зовхист орой дээрээ малгай өмсөж газар шороон дээрээ хөлөөрөө гэшгиж үйлддэг байхдаа уул нь

Зочин
Зочин

Үнэн залхуу тагтнаас сүү цацаж машин завааруулна машинтай явбал зам тавих хүлээх соёл бүр байхгүй ёстой жинхэнэ тэнэгүүд

zochin
zochin

bairnaas ni albadan gargah gesen huniig demjij bna

Зочин
Зочин

Энэ ёстой хөндөх сэдэв.Даанч хэнэггүй ,хувиа бодож амьдрах юм зарим нэг хүмүүс.Энэ талаар олон нийтийн мэдээлэлийн хэрэгслэлээр ухуулга сурталчилгаа болгон байнга явуулж нийтийн эрх ашгийг огт тоодоггүй хэсэгүүдийг соён гэгээрүүлэхгүй бол муу муухайд эзлэгдэхнээ

Арп
Арп

Ярих ёстой сэдэв яах аргагүй мөнөөс мөн.
Цонхоор уусан архи пивоны шил татсан тамхины иш.хэрэглэ эн бэлгэвч хаядаг. Орцонд хогоо хаяад гардаг донгио муу арчаагүй мулгуу хувиа л хичээсэн арчаагүй зантангууд байсаар л байна.

Зочин
Зочин

Хөдөөнийхнийг хотжуулах сургалтанд суулгаж ,сургалтнаас нь чөлөөлөхиын тулд олон дахин шалгалт авч энгийн амьдрал дээр нь ч гэсэнойр орчных нь хүмүүс хяналт тавиад дүгнэж болоогүй байвал өндөр үнээр сургалтанд дахин дахин хамруулж байж хотод амьдрах эрхийг олгодог болгох хэрэгтэй.Энэ хөдөөнийхөн л Монголыг гутааж гундааж бна.1 үе өмнө хотод орж ирчихээд дараагийн үедээ хотынх юм шиг яриад хотынхон ийм л байдаг гээд солиороод бүдүүлгээ гайхуулаад явдаг ОРК-ууд ч байдаг.Хэдэн үеэр нь сургахгүй бол…

Холбоотой мэдээ

Back to top button