Шүүх танхимд Жонни Депп өмгөөлөгчтэйгөө сээтэгнэж шүүгчдэд нөлөөлөх гэв үү

Холливудын жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нарын дуулиант шүүх хурал үргэлжилсээр байна. Шүүх хурлын үеэр олон хэргүүд ил болохын сацуу хуралд оролцогч талуудын илэрхийлж буй “body language” буюу биеийн хэлэмжийн талаар мэргэжилтнүүд өөрсдийнхөөрөө тайлбарлаж, дүгнэлтийг хийсээр байна.

Энэ талаар мэргэшсэн Жюди Жэймс “Daily Mai”l-д өгсөн ярилцлагадаа шүүх хурлын үеэр Жонни Депп түүний өмгөөлөгч Камилла Васкез нарын хооронд ямар нэгэн дотно холбоо байж болзошгүй талаар дурджээ.
Хурлын үеэр тэд бие бие рүүгээ харах тоолондоо инээмсэглэж, халуун дотноор тэврэлдэж байгаа нь гэрэл зургийн камерт өртөж нэлээдгүй шуугиан тариад эхэлсэн.
/cloudfront-eu-central-1.images.arcpublishing.com/prisa/5SO2RN7VNURQNAMGDO7N4QGICA.jpg)
Мэргэжилтэн Жюди хэлэхдээ “Тэднийг гаднаас нь харахад сээтэгнэж байгаа мэт. Гэрэл зураг мянган үгийг илтгэнэ. Жонни Деппийн гаргаж буй энэ мэт үйлдэл бол өөрийгөө романтик харагдуулахыг хичээж байгаа хэрэг. Иймэрхүү хандлага бол шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг улам баталгаажуулах магадлалтай. Мөн түүний өмгөөлөгч Васкез Деппийг чанга тэврээд, нүдээ аньсан зургаас харвал яг л театрын тавилттай жүжиг мэт” гэсэн юм.
Деппийн өмгөөлөгч дээрх үйлдлээрээ шүүгчдийн өмнө үйлчлүүлэгчээ илүү “ашигтайгаар” харуулахыг оролдож байгаа гэж онцлов. Бусдад аятайхан харагдаж, романтик дүр төрхөө харуулах нь Эмбер Хердийн сөрөг мэдэгдлийн үр дагаврыг арилгахад тусална хэмээн шинжээч тайлбарлав.
Эх сурвалж: The Saxon
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.