УЛС ТӨР

ЧУУЛГАН: Д.Ганбат бүлэг нь цугларч ХУРАЛДААГҮЙ, ДҮГНЭЭГҮЙ асуудлыг танилцуулав

УИХ-ын өнөөдөрийн /2022.05.26/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -ийг хийж эхлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан намын бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийг танилцуулж буй юм.

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбатын нэрийг дуудаж, Ардчилсан намын бүлгээс гаргасан дүгнэлтийг танилцуулахаар зарлав.

Энэ дагуу Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын чуулганы индэр дээр гарч ирж, бүлгээс гарсан дүгнэлтийг уншихад намынх нь зарим гишүүд эсэргүүцсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбат дарга аа хуралдаагүй гэж байна шүү дээ" хэмээсэн ч, тэрбээр санал дүгнэлтээ уншиж дуусгаад индрээс буулаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН угаасаа больсон нь дээр

Зочин
Зочин

Маш зөв

Зочин
Зочин

Хог шаар

Холбоотой мэдээ

Back to top button