УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын гадаад өрийн хүүнд өдөрт 2.5 тэрбумыг төлдөг

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын гадаад өрийн хүүнд өдөрт хэдийг төож байна вэ гэх асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дараах хариулт өглөө.

Тэрбээр, "Монгол Улсын нийт гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлээр бүртгэгдсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөвт нийт 9.5 тэрбум төгрөг сууссан. Үүнийг 365 хоногт хуваахаар хэд болж байна вэ? 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Сая Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд ирсэн. Улмаар зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл B3 тогтвортой гэдэг зэрэглэлд байж байна. Энэ нь Засгийн газар өрийн менежментийг хууль ном журамд нь нийцүүлэн хийж байгааг харуулж байгаа. Үлдэж буй өрүүдийг хувийн хэвшил, компаниуд төлж байгаа. Оюутолгой компани ч хэвийн төлж байгаа. Одоогоор дефолт зарласан өр төлбөр дуулдахгүй байна" хэмээлээ.

Харин Сангийн яамныхан хариулахдаа, "Зээлийн хүүгийн төлбөрт 2022 онд 907 орчим тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнийг 365 хоногт хуваавал хоногт 2.5 тэрбум төгрөг төлж байгаа. Энэ нь зөвхөн Засгийн газрын хувьд. Нийт өрөндөө Монгол Улс өдөрт 10 тэрбумыг төлдөг гэсэн тооцоо байгаа. Эцсийн мэдээллийг Монгол банкнаас гаргана" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "907 тэрбум биш 909 шүү. Нэг ч цент зөрөх ёсгүй шүү" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 12:09

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ МУУСАЙН АВИЛГАЧ ХУЛГАЙЧИНГУУДАА АВИЛГАА УСТГАВАЛ МОНГОЛ ӨРГҮЙ БОЛНО.ХААНА БАЙГАА ЮМ ТЭР ИХ БАЯЛАГ ЧИНЬ АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button