УЛС ТӨР

Сангийн яам: 2023 онд 560 тэрбумын буцалтгүй тусламж авна гэж төсөөлж байгаа

УИХ-ын өнөөдрийн /2022.05.26/ нэгдсэн чуулганы хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Ирэх онд буцалтгүй тусламж хэрхэн орж ирэх вэ. Энэ чиглэлд яаж анхаарч ажиллаж байна вэ" хэмээн асуусан юм.

Сангийн яамны ажлын хэсгийнхэн хариулахдаа "2023 онд 560 тэрбумын буцалтгүй тусламж авна гэж төсөөлж байгаа. Зээлийг дагаж орж ирдэг буцалтгүй тусламжийн хэлбэр бий. Өөрөөр хэлбэл гадаад зээлийнхээ хөнгөлөлтийн түвшинг бууруулж, Засгийн газрын зүгээс нийгмийн шинж чанартай зүйлд буцалтгүй тусламж авч ажиллахыг зорьдог" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 14:40

ish huurhii yatsan uruvdmuur uls ve

Холбоотой мэдээ

Back to top button